logo
Японы виз мэдүүлэх журамд өөрчлөлт оржээ

Японы виз мэдүүлэх журамд өөрчлөлт оржээ

2012/05/01
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Япон Улс руу зорчих виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлтүүдийг оруулж буйгаа мэдэгдлээ.
    Японы талаас зарчмын хувьд урилга, батлан даалтын бичиг заавал шаардахгүй болжээ. Гэхдээ виз мэдүүлэгч санхүүгийн хувьд Япо Улсад зорчих боломжтойгоо нотолж чадахгүй бол урилга, батлан даалтын бичиг шаардаж болзошгүй аж. Мөн виз мэдүүлэгч гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх юм байна.
    Түүнчлэн зорчих зорилгын дагуу бүрдүүлэх шаардлагатай баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт орж, виз мэдүүлгийн хуудсаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх, визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгон визний мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэхээр болжээ. Тухайбал даваа гарагт виз мэдүүлсэн тохиолдолд тухайн долоо хоногийн пүрэв гарагт хариуг олгох аж. Уг шинэчлэгдсэн журам өнөөдрөөс мөрдөгдөх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш