logo
Нийтийн хоолны газрын 75 хувь нь бохир гарчээ

Нийтийн хоолны газрын 75 хувь нь бохир гарчээ

2012/05/01
Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс 75 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Нийтийн орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж оршин суугчдын эрх ашиг, тав тухыг алдагдуулж байна гэсэн гомдол их гардаг байна. Хоолны газруудад ажиллаж байгаа ажилчдын 41,2 хувь нь эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдаагүй, 21,2 хувь нь мэргэжлийн бус тогоочтой ажиллаж байжээ.

Түүнчлэн, аяга, таваг хоолны хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ажилчдыг ариун цэврийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор 33 хоолны газраас 226 арчдас авч шинжилжээ. Үүний 75,2 хувь нь бохирдолтой гарчээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш