Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэврийг нэмэх зорилт тавьсан. Энэ дагуу энэ оны 2 дугаар сарын 1-нээс цалинг эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр нэмсэн бол дараагийн шатанд буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмж байна. Ингэсээр цалин нийтдээ 53 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд дундаж цалин 630 мянган төгрөгт хүрлээ.
Дундаж цалин 300 мянган төгрөг байсан 2008 онд Засгийн газар цалинг 20 хувь, 2010 онд 30 хувиар нэмж 2011 оны байдлаар 410 мянган төгрөгт хүргээд байсан юм.
Дундаж цалин 300 мянган төгрөг байсан 2008 онд Засгийн газар цалинг 20 хувь, 2010 онд 30 хувиар нэмж 2011 оны байдлаар 410 мянган төгрөгт хүргээд байсан юм.