Олон хоног яригдсан таамаглал үнэн болох нь батлагдаж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар өнөөдөр МАХН-д элслээ. Харин УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир намаасаа гарахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн Р.Раш Ц.Нямдоржийг огцруулах саналаасаа албан ёсоор татгалзаад байгаа. Эх сурвалжуудын хэлж буйгаар мань хоёрын "тойргийн шантааж" амжилттай болсон тул ийн МАН-даа үлдсэн бололтой. Ц.Даваасүрэн, Д.Загджав, Б.Бат-Эрдэнэ нар мөн ойрмогхон МАХН-д элсэх аж.