Осама бин Ладеныг устгаснаас хойш нэг жил өнгөрсөн энэ өдрүүдэд «Аль-Каида»-гийн террористууд тэсрэх зэвсэг хэрэглэн нисэх онгоцуудад террор үйлдүүзэй хэмээн АНУ ба ЕХ-ны орнуудын тусгай албад болгоомжилж байна гэж АВС News телевизийн сувгаар мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Их Британи болон ЕХ-ны гишүүн орнуудын хэдэн нисэх онгоцны буудалд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, АНУ-ын хотууд руу нисэх онгоцуудад гойд анхаарал тавьж, нарийн шалгаж байна. Түүнчлэн америкийн нисэх онгоцны компаниудын ялангуяа гадаад руу нисэх онгоцуудад нислэгийн үеэр онгоц дотор байх тусгай албадын ажилтнуудын тоог нэмэгдуулжээ. Америкийн тусгай зориулалтат хэсэг цэрэг террорын ажиллаагаараа зард гарсан Осам Бин Ладеныг 2011 оны 5-р сарын 2-нд Пакистаны нийслэл Исламабад хотод устгасан билээ.