logo
Монгол Улсын Хөгжлийн банк, АНУ-ын Эксим банк хамтран ажиллана

Монгол Улсын Хөгжлийн банк, АНУ-ын Эксим банк хамтран ажиллана

2012/05/02
Монгол Улсын Хөгжлийн банк, АНУ-ын Эксим банкны удирдлагууд Харилцан ойлголцлын санамж бичигт 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улс АНУ-ын дэвшилтэт техник, технологийг бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтээр авч стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд ашиглах боломж нээгдэж байна.
    Сангийн сайд Д.Хаянхярваа өнгөрсөн сард Вашингтон хотноо Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн Хаврын уулзалтад оролцсон. Энэ үеэр Хөгжлийн банкны удирдлагын хамт АНУ-ын Эксим банкны удирдлагатай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
    Эксим банк манай улсын эдийн засгийн хурдацтай хөгжлийн суурь болсон уул уурхайн салбар тэр дундаа төмөр болон авто зам, эрчим хүч, орон сууц, байгаль орчин, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь өнөөдөр санамж бичигт гарын үзэг зурснаар биеллээ оллоо.
    АНУ Эксим банкийг дотоодын аж ахуйн нэгжүүдийнхээ бараа, үйлчилгээг олон улсын зах зээлд гаргахад нь санхүүгээр дэмжих замаар улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор 1934 онд байгуулсан. Энэ банк Засгийн газрынхаа 100 хувийн өмчтэй юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш