logo
Ч.Хүрэлбаатар: Сонгуулийг шуурхай, зөв зохион байгуулахад төрийн албан хаагчдын үүрэг оролцоо хамгаас чухал

Ч.Хүрэлбаатар: Сонгуулийг шуурхай, зөв зохион байгуулахад төрийн албан хаагчдын үүрэг оролцоо хамгаас чухал

2012/05/02
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын дарга нарын сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.
Тэд 2011 онд аймаг, нийслэлийн Тамгийн газраас зохион байгуулсан ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, төрийн албаны шинэчлэл, тендер болон дотоод хяналтын асуудлаар холбогдох байгууллагын мэдээллийг  сонссон юм.
Мөн энэ үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар дарга нартай уулзаж тодорхой үүрэг чиглэл өглөө. 
Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт өнөөдөр 80 гаруй хувьтай байгааг хэлээд үлдэж байгаа хугацаанд бүрэн биелүүлэхэд орон нутгийн үүрэг хамгаас чухал гэдгийг тэмдэглэлээ.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагчийн үүрэг, оролцоог тодотгож өгсөн. Энэ дагуу УИХ болон Нийслэлийн Иргэдийн Хурлын сонгуулийг шуурхай, элдэв будлиангүй, шударга зөв явуулахад та бүгдийн идэвхи оролцоо чухал гэдгийг онцлон цаг үеийнхээ ажлаа амжилттай хийхийг захилаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зарим  техник, хэрэгслэлийн дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр аймаг  бүрт 7 IPAD гардууллаа.
Үүний зэрэгцээ бүх сумын Тамгын газрын дарга болон багийн дарга нарыг зөөврийн компьютер, хэвлэх машин, чанга яригчаар хангаж ажлыг эхлүүлээд байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш