logo
Тойрог дээрээ ялагдсан нэр дэвшигч гулсан УИХ-ын гишүүн болох заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болголоо

Тойрог дээрээ ялагдсан нэр дэвшигч гулсан УИХ-ын гишүүн болох заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болголоо

2012/05/03
Үндсэн хуулийн цэцийн их суудлын өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг олгож, улмаар зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгосноороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх болон сонгуулийн шууд сонгох зарчмын агуулгыг алдагдуулж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн байна.” гэж үзээд уг хуулийн дээрх заалтуудыг хүчингүй болгож улмаар ийнхүү маргааныг эцэслэн шийдвэрлэв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны  энэ шийдвэр эцсийнх бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно.
Улстөр шуум
НИТХ-ын ээлжит сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг Байнгын хороо дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр хуралдан НИТХ-ын ээлжит сонгууль товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
НИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг УИХ-ын ээлжит сонгуультай хамт буюу 2012 оны зургадугаар сарын 28-ны өдөр байхаар дээрх тогтоолын төсөлд тусгасан юм. Түүнчлэн энэхүү тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхийг Байнгын хорооны гишүүд дэмжсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолыг баталсан өдрөөс НИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш