logo
ИКЕА хоригдлуудын хүчийг ашиглаж байсан уу?

ИКЕА хоригдлуудын хүчийг ашиглаж байсан уу?

2012/05/03
Шведийн SVT гэдэг телевизийн суваг тавилга үйлдвэрлэдэг ИКЕА компанийг 1980-аад оны үед БНАГУ-ын улс төрийн хоригдлуудын хөдөлмөрийг ашигладаг байсан гэж буруутгажээ. Энэ тухай Германы хэвлэлүүд тус сувгийн лхагва гарагт үзүүлэхээр болсон баримтат киноноос иш татан мэдээлсэн байна.
Хуучин БНАГУ-ын Улсыг аюулаас хамгаалах яамны архивын хэрэг эрхлэх газарт хандан дээрхтэй холбоотой баримтын талаар мэдээлэл өгөх хүсэлт тавиад байгаа гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жаннетте Скьельмозе мэдэгджээ.
ИКЕА компани 1960-аад оны үед Польш болон БНАГУ-д тавилга үйлдвэрлэдэг байсан, харин улс төрийн хоригдлуудын хөдөлмөрийг ашигладаг байсныг пүүсийн одоогийн ажилтнуудаас хэн нь ч мэдэхгүй гэж Жаннетте Скьельмозе хэлсэн байна.
Шведийн телевизийн SVT суваг өмнө нь ИКЕА компани Оросын Карелийн Бүгд Найрамдах Улсын нутаг дахь залуу ойг сүйтгэж байгаа тухай нэвтрүүлгийг үзүүлж байжээ. Үүний хариуд компанийн удирдлага "Оросын ойг хамгаалах талаар их зүйл хийсэн" гэдгээ мэдэгджээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш