logo
Бен Ладеныг устгасны ойг халдлагаар тэмдэглэлээ

Бен Ладеныг устгасны ойг халдлагаар тэмдэглэлээ

2012/05/03
Мягмар гарагт Пакистаны баруун өмнөд нутгийн Кветта хотод хүчтэй дэлбэрэлт болж наад зах нь таван хүний амь эрсдэж, 10 гаруй хүн шархадсан тухай тус улсын телевизээр мэдээллээ.
Телевизийн мэдээлснээр, алсын удирдлагатай тэсрэх төхөөрөг хилийн цэргүүд сууж явсан автомашины замд дэлбэрчээ. Амь үрэгдэгсдийн дунд нэг цэргийн албан хаагч байв. Дэлбэрэлтийн дөл зорчигчид суулгасан жижиг автобусуудад авалцжээ.
Энэ террор нь олон улсын террорист "Аль-Каида" байгууллагын толгойлогч Усама бен Ладеныг устгасны ойн өдөр болсныг Пакистаны телевизийн сувгууд сануулав. Хэт давруу үзэлтнүүд энэ өдрийг террорист ажиллагаагаар "тэмдэглэж" болзошгүй учир тус улсын эрх баригчид аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ.
2001 онд Нью-Йорк болон Вашингтонд үйлдсэн террорыг зохион байгуулсан гэгддэг бен Ладеныг Америкийн тусгай албаныхан Пакистаны Абботабад хотын ойролцоо 2011 оны тавдугаар сарын 2-нд устгасан юм. Бен Ладены цогцсыг далайд үйсэн гэж Вашингтон мэдээлсэн билээ.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш