160 сая гаруй хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том сүлжээ болох Фэйсбүүк донорын эрхтэн дутагдаж байгаа асуудлыг шийдэхэд туслах болно гэж уг сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Америкийн телевизийн Эй-Би-Си сувгаар мэдэгджээ.
Одооноос эхлэн "Фэйсбүүк" сүлжээг хэрэглэгчид донор болох хүсэлтэй байгаагаа өөрийн хуудсанд бичиж болох гэнэ.
"Хэрвээ энэ асуудалд олон нийт анхаарлаа хандуулж эхэлбэл байдал мэдэгдэхүйц сайжирна гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа. Харин бид донор эрхтний хүрэлцээгүй байгааг арилгахад мэдээлэл түгээх энгийн аргыг ашиглаж болно гэж үзэж байна" гэж Цукерберг ярьжээ.
"Фэйсбүүк" сүлжээнийхэн хэрэглэгчид өөрийн хуудсанд тусгай бүлэг үүсгэн яагаад донор болохоор шийдсэн тухайгаа, оршин суугаа улсаа, мөн эрүүл мэндийнхээ талаарх мэдээллийг байрлуулдаг шинэ систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр хэрэглэгчид найзуудыгаа мөн ийм алхам хийхэд нь урам зориг өгөх болно гэж Цукерберг үзэж байгаа ажээ. "Эппл" компанийг үүсгэн байгуулагч Стив Жобстой найз нөхөд байсан нь донор эрхтний асуудалд анхаарлаа хандуулахад хүргэсэн гэж тэрбээр ярьсан байна. Нас барахаасаа хоёр жилийн өмнө Жобс элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж байжээ.
Америкийн "Амьдрал бэлэглэ" гэдэг төрийн бус байгууллагын мэдээлснээр, тус улсад одоо 112 мянга гаруй хүн донорын эрхтэн хүлээж байгаа бөгөөд өдөр бүр 79 өвчтөнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байна. Гэтэл өдөр бүр 18 хүн мэс заслыг хүлээж чадалгүй нас бардаг ажээ.
Донор болоход бэлэн байгаагаа мэдэгддэг хүмүүсийн тоо цөөн байдаг нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Тухайлбал, донор эрхтэн маш ихээр дутагддаг талаарх мэдээлэл хүмүүст хомс байдаг ажээ. Зарим хүмүүсийн бодлоор, хэрвээ тэд эрхтнээ бусдад өгөхөд бэлэн байгааг нь эмч нар мэдвэл шаардлагатай үед, тухайлбал автомашины хүнд осолд орсон үед нь тэдэнд тусламж үзүүлэхгүй гэж үзэн болгоомжилдог гэнэ.
Д.Жаргал
МОНЦАМЭ