logo
Монгол улс 469 хэвлэл мэдээллийн байгууллагатай

Монгол улс 469 хэвлэл мэдээллийн байгууллагатай

2012/05/04
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас "Монголын хэвлэл мэдээллийн өнөөдөр" хэмээх манай улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын тухай өргөн мэдээлэл судалгаа бүхий товхимол ном гаргажээ.
     Энэ талаар МХХ-гээс хэвлэлийн бага хурал зохион байгуулж хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм. Өнөөдөр Монгол Улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бол өнгөрсөн жил 439 ХМБ байжээ. 2001 онд улсын хэмжээнд 179 сонин бүртгэгдэж байсан хамгийн дээд амжилт гэнэ. Мөн жилд 23 телевиз шинээр байгуулсан баримт ч байна. 2011 онд 13 сонин шинээр бий болж, 18 сонин үйл ажиллагаагаа зогсоожээ. Өнгөрсөн жил 130 сонин байсан бол 2012 онд 126 сонин Монгол улсын хэмжээнд хэвлэгдэн гарч байгаагаас өдөр тутмын 16 сонин байна. Нийт сонины 87 хувь захиалгаар борлуулдаг.
     Улаанбаатар хотод 56 телевиз, 28 FM радио үйл ажиллагаа явуулдаг байна.
Д.Өлзий
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш