Хөөрхий цахим үнэмлэх бидний гар дээр ирэх гэж ихээхэн саад бэрхшээлийг даван туулсаар байгаа сураг нэг хэсэг гарч байсан ч одоо энэ тухай хэн ч дурсахаа ч болив. Монголчуудын ой санамж хэтэрхий богино хугацаанд сэргэж ирдэг аж. Нэг юмыг санасан дээрээ гэсэн шиг ухаан жолоогүй ярьж ярьж, гэнэт мартаж орхидог зуршилтай. Хаана байна вэ? Нөгөө их ухаалаг үнэмлэх.
Одоогоос жил гаруйн өмнө буюу 2011 оны 3 дугаар сард Засгийн газар иргэний ухаалаг үнэмлэхийн загварыг батлуулах үүрэг өгч байлаа. Энэ асуудал түүнээс ч өмнө яригдаж байсан. Ингээд тухайн оны 11 дүгээр сард УИХ-аар батлуулахаар оруулж ирсэн нь энэ ажлыг даруй найман сар уясан хэрэг байлаа. Гэтэл 11 дүгээр сард батлуулсан загвар нь шаардлага хангаагүй учир энэ оны 2 дугаар сарын эхээр загварыг эцэслэн баталсан болов.
Жил тойрон яригдаж байж арай гэж батлагдсан загвараа гаргангуут байн байн мэдээлэл хийн сонгуулиа ухаалаг үнэмлэхээр хийж ухаантай шийдвэрт хүрнэ гэх мэтээр шуугив. Энэ байтугай ажлыг хэдэн жилээр хийж чаддаггүй хэрүүл хийдэг хүмүүс юутай их шуурхай болов, бүү мэд. Тэгтэл үнэхээр бушуу туулай борвиндоо баастай гэдэг нь болов.
2012 оны сонгуульд ухаалаг үнэмлэхээр биш, харин хуучин үнэмлэхээ ашиглан сонгуульд оролцохоос аргагүй гэдгийг албаныхан тайлбарлалаа. Юу болов гэсэн чинь Францын Улаан өндөгний баяр "ажил уджээ". Тийм байлгүй дээ. Яаж ч бодсон монголын насанд хүрсэн нийт иргэнийг ухаалаг үнэмлэхтэй болгох ажлыг хэдхэн хоногийн дотор хийчихдэг "мундаг" болчихоогүй л байлтай гэж гайхаж байлаа шүү. Ёстой юм ёсоороо л болж алдарт цахим үнэмлэхний ажил цалгардав.
Хэрэв "гайтай" улаан өндөгний баяр тохиогоогүй бол яах байсан бэ? Төсөөлөөд үзье. Иргэний шинэчилсэн бүртгэлийг хийх гэж нилээд хугацаа авсныг санаж байна. Азаар энэ ажилд хувь хишиг тараах ажил тус дэм өгч, мөнгөгүй ядуу хүмүүс сар бүр 21 мянган төгрөг авахын тулд туйлын идэвхитэй оролцсон. Гэхдээ л хэдхэн хоногийн дотор бүтээгүй л байхгүй юу. Ухаалаг үнэмлэхний талаарх анх яригдаад байсан "аюулын шуурхай" төлөвлөгөөгөөр бол зургадугаар сарын 15 гэхэд иргэний ухаалаг үнэмлэх хэвлэх ажил дуусч, зургадугаар сарын 21 гэхэд хамгийн сүүлчийн ухаалаг үнэмлэхийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна гэж байлаа. Яаж ч бодлоо гэсэн зургадугаар сарын 15-нд хэвлэлтээс гарч дуусч байгаа үнэмлэхийг зургадугаар сарын 21-нд тарааж амжих уу. Чадах байсан уу? Мэдээж үгүй. Тэгээд чадахгүй атлаа ийнхүү Юугаа бодож дөрөвдүгээр сар гарчихаад байхад хэвлэгдэж ч эхлээгүй байсан цахим үнэмлэхээр зургадугаар сард сонгуулиа өгнө гэв ээ? Хартай иргэдийн үзэж байгаагаар энэ бол угаасаа "но"-той ажил байсан ч байж болох.
Иргэний ухаалаг үнэмлэх хэвлэх асуудал удааширч байгаа шалтгаан нь МАН энэ ажлыг намын ажилтандаа хариуцуулж сонгуулийг будлиантуулахын тулд хийж байгаа явдал гэсэн мэдээлэл хүртэл гараад авсан тал бий. Үүнтэй холбогдуулан УБЕГ, СЕХ болон цахим үнэмлэх хэвлэх машин, түүний загвар, нууцлалыг хийх ажлыг хариуцсан "Бодь" компанийн мэдээлж байснаар бол "ухаалаг үнэмлэхний ажил хэвийн явагдаж байгаа, сонгуулиас өмнө хэвлэж иргэдэд тараах бүрэн боломж байгаа" гэдэгт нь яагаад ч юм итгэж байсаан. Хугацааны хувьд яагаад ийм шахуу болсныг Засгийн газар, түүний дотор энэ асуудлыг хариуцсан тэргүүн шадар сайд удаан ажилласантай холбоотой юм гэнэ билээ. Юутай ч бид сонгуулиас өмнө цахим үнэмлэх авахгүй болсон шалтгаан нь улаан өндөгний баяр лав биш.
Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болон насанд хүрч шинээр иргэний үнэмлэх авахаар хүсэлт гаргасан иргэдийн тоо дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар 14 мянга гэж тоологдсон байна. Тэдэнд лавлах гаргаж өгөөд байгаа аж. Учир нь Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн өвөл иргэний цахим үнэмлэх хэвлэж эхэлнэ гэдэг үндэслэлээр одоо ашиглаж байгаа үнэмлэх хэвлэх ажлыг зогсоосон. Тиймээс одоо дахин шинээр хэвлэх боломжгүй байгаа юм. 2012 оны сонгуульд наанадаж 14 мянган иргэн лавлагааны хуудсаар сонгууль өгч оролцохоор болсон. Ухаалаг нь байтугай "ухаан муутай" хуучин үнэмлэх нь ч байхгүй иргэд лавлагааны хуудас хэмээх цаас барьж сонгуульд оролцох инээдтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Ингээд цахим үнэмлэх цаас болж орхисон энэхүү хариуцлагагүй ч юм шиг, эсвэл албаар хариуцлагагүйтсэн ч юм шиг байдлыг тайлбарлах сөхөө сонгуулийн салхи сэвэлзэж эхэлсэн энэ үед хэнбугайд ч алга. Ямартаа ч сонгуулийн дараа яг энэ асуудлаас үүдсэн шуугиан монгол даяар өрнөх нь гарцаагүй.
Г.Урантуяа
МОНЦАМЭ