Өнгөрөгч сарын 21-ний өдөр Батноров сумын багийн нутаг "Зосын холбоо" гэдэг газарт нутаглаж буй малчин Э-гийн хотонд өвчний сэжиг бүхий үнэг нохойтой нь ноцолдон ирж үхсэн байна. Энэ тухай сумын ЗДТГ-т мэдэгдэн улмаар аймгийн Мал эмнэлгийн албанаас ажлын хэсэг очиж ажиллан үхсэн үнэгнээс дээж авч, хоёр нохойг нь устгаж, аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжилж үзжээ.
Урьдчилсан байдлаар галзуу өвчин болох нь тогтоогдож, оношийг баталгаажуулахаар Улсын Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид хүргүүлээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан Батноров сумын Засаг дарга 04 сарын 23-ны өдрийн 58-р захирамжаараа өвчний сэжиг бүхий голомтонд хязгаарлалтын дэглэм тогтоон арга хэмжээ авч байгаа бөгөөд одоогийн байдлаар өвчилсөн сэжигтэй хүн мал илрээгүй, голомтын айлын таван хүнийг вакцинд хамруулжээ.
/Хэнтий/
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"