“Хүний хөгжил сан”-гаас ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон. Уг мөнгийг дөрөвдүгээр сарын 23-наас олгож эхэлнэ гэж байсан ч өнөөдрийг хүртэл хэдийд хэрхэн яаж олгох нь тодорхойгүй байна. Энэ талаар албаны хүн “Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг бэлнээр олгохтой холбогдуулан Монгол Улсын иргэнд хишиг хувь хүртээх журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, сая төгрөг авах эрх бүхий дээрх иргэд мөнгийг нь энэ оны хоёрдугаар улиралд багтаан олгохоор болсон. Бидний урьдчилан тооцож байснаар энэ сарын 20-ноос мөнгийг өгч эхэлнэ гэж байсан боловч ажлын байр маань Хан-Уул дүүрэгт нүүж ирсэн төдийгүй зарим сум, хороодоос иргэдийн хүсэлт гаргасан материалыг авч дуусаагүй байна. Сангийн яаманд санхүүжилт нь бүрдэж, төсөв мөнгө нь бэлэн болчихсон байгаа” гэжээ.