Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Филантропи Хөгжлийн төлөө Төв, Хүний Эрх Хөгжил Төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 онд байгуулсан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн үйл явцад хийх мониторингоо албан ёсоор эхэллээ.
Улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмээ чанд сахихаа дахин баталгаажуулж гарын үсэг зурах ёслол ННФ-ын хурлын танхимд болов.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн байгууллагууд Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд таван чиглэлээр мониторинг хийх юм. Тухайлбал:
- Cонгуулийн саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх, архивлах үйл явц
- Cонгогчдын нэрийн жагсаалт
- Хэвлэл мэдээллийн мониторинг
- Сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг
- Сонгуулийн өдрийн ажиглалт
Хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтэд байнга тайлагнах бөгөөд эцсийн тайланг сонгуулийн дараа нийтэд хүргэх юм. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ өмнө нь УИХ-ын 2008 оны сонгууль болон Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой хэд хэдэн удаагийн мониторингийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөх жилүүдийнхээс ялгагдах нэг гол онцлог юм. Энэ нь УИХ-ын Сонгуулийн тухай шинэ хуульд нэмэгдсэн 9.5 дахь заалтын дагуу төрийн бус байгууллагууд сонгуулийн ил тод байдлыг хангахад оролцох, сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллага сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт, мониторинг хийх, сонгогчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийг хуулийн дагуу шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй болсон явдал юм. Түүнчлэн өмнө нь зөвхөн гадаадын ажиглагчид оролцож хянах боломжтой байсан сонгуулийн өдрийн үйл ажиллагааг шинэ хуулиар дотоодын иргэний нийгмийн байгууллагаас томилсон ажиглагчид хянах боломжтой болсон билээ. Энэхүү боломжид тулгуурлан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ анх удаа сонгуулийн өдрийн ажиглалтыг нам бус, сайн дурын залуусын оролцоотойгоор хийх боллоо. Ажиглалтыг сүлжээний шинэ гишүүн Өөрчлөлтийн Төлөө Залуу Эмэгтэйчүүд ТББ удирдан зохион байгуулах бөгөөд санал хураах, тоолох ажиллагаа хууль болон тогтоосон журмын дагуу явагдаж буй эсэхийг хянах ба ажигласан дүнгээ олон нийтэд тайлагнах юм. Ажиглагчдыг холбогдох хууль, журам, ёс зүйн зарчимтай танилцуулан сонгуульд ажиглалт хийх аргачлал эзэмшүүлэх сургалтад шат дараатай хамруулах юм. Сонгуулийн өдрийн ажиглалтад нийслэлд байрлах сонгуулийн 6 тойргоос 100 хэсгийн хороог түүвэрлэн авч хамруулахаар төлөвлөөд байна.
Н.Туяа
МОНЦАМЭ