logo
Н.Энхбаяр амиа алдаж болзошгүй гэнэ

Н.Энхбаяр амиа алдаж болзошгүй гэнэ

2012/05/07
Өчигдөр орой МАХН-аас хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэдний өгүүлж буйгаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн бямба гарагт урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлсэн ч биеийн байдал нь дээрдээгүй, харин улам муудсан аж. Урьдчилан хорих төвийн эмч нарын 18.30 цагт Н.Энхбаярын гэр бүлийнхэнд өгсөн мэдээллээр бол Н.Энхбаяр ухаангүй байгаа бөгөөд цусан дахь билирубины гэдэг бодисын хэмжээ нь ихэссэн төдийгүй  энэ нь үхэлд хүргэж болзошгүй хэмжээнд байгаа аж.  Хүний цусан дахь билирубины хэмжээ 0-17 мкмоль/л байвал хэвийн гэж үздэг юм байна. Хэрэв нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол Н.Энхбаяр амиа алдаж болзошгүй гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш