logo
Паралимпийн 10 эрхтэй болов

Паралимпийн 10 эрхтэй болов

2012/05/07
Мэргэн бууч З.Ганбаатарын хувьд хоёр ч удаа 545 онооны амжилт үзүүлсэн учраас Лондонгийн паралимпийн наадамд буудлагын спортоор оролцох болзол биелүүлснийг Монголын үндэсний олимпийн хорооноос сонордууллаа.
     Туркийн Анталия хотноо паралимпийн эрх олгох буудлагын сүүлчийн "Дэлхийн цом"-ын тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатаар удирдуулсан Монголын мэргэн буучид онч мэргээ сорьж байгаа юм. Өнөөдөр өндөрлөх тус тэмцээнд Д.Лхадорж, З.Ганбаатар нар оролцож байна.  Паралимпийн наадамд оролцох гар бууны эрэгтэй төрөлд 545 онооны амжилтыг дэлхий болон тивийн хэмжээний тэмцээнүүдэд хоёроос дээш оносон байх журамтай. Өмнө нь эмэгтэй буудлагын төрөлд Ц.Лхамсүрэн паралимпийн наадамд оролцох эрх аваад байгаа. Манай паралимпийн наадамд одоогийн байдлаар 10 эрхтэй болоод байна.
Д.Өлзий
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш