Хотжилт хүрээгээ тэлж байгаа өнөө үед олон хүчин зүйлээс болж хүмүүсийн хараа муудаж байна. Саяхан явуулсан нэгэн судалгааны дүнгээс үзэхэд Зүүн өмнөд азийн зарим оронд оюутан сурагчид сургууль гэртээ ачаалалтай хичээллэж, гадаа байгалийн гэрэлд бараг гардаггүйгээс болж тэдний холын хараа ихээр муудаж байна.
Австралийн Үндэсний их сургуулийн профессор Иан Морганы удирдлаган доор явуулсан судалгааны дүнгээс үзэхэд Азийн томоохон хотуудад амьдардаг сургууль төгсөгчдийн 90 орчим хувийнх нь холын хараа мууджээ. Судлаачдын хэлснээр энэ нь оюутан сурагчид сургууль дээрээ ачаалалтай хичээллэж, гадаа тэр бүр гарахгүй байгаатай холбоотой юм байна.
Эрдэмтдийн хэлснээр тэдгээр оюутан сурагчдын тавны нэгийнх нь хараа ихээр муудаж, бүр хараагүй болж ч магадгүй гэнэ. Их Британид холын хараа муудах тохиолдол дунджаар 20-30 хувьтай байдаг. Тэгвэл профессор Морганы хэлснээр зүүн өмнөд Азийн орнуудад залуучуудын 80-90 хувийнх нь холын хараа муудсан бөгөөд энэ нь санаа зовоосон томоохон асуудал болоод байгаа аж.
Нүдний эмч нарын хэлж байгаагаар та хоёр метрийн цаана байгаа зүйлийг муу харж байгаа бол таны холын хараа муудсан байна гэсэн үг юм. Судалгааны дүнгээс үзэхэд залуучуудын хараа муудаж байгаа нь боловсролын тогтолцоо болон байгалийн гэрэл дутагдаж байгаа зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой юм байна. Профессор Морганы хэлснээр зүүн өмнөд Азийн орнуудад сурагчид сургууль дээрээ олон цаг хичээллэдэг бөгөөд гэрийн даалгавраа хийхдээ ч урт хугацаа зарцуулж байна. Энэ нь нүдний ачааллыг нэмэгдүүлдэг. Гэхдээ өдөрт 2-3 цагийг гадаа буюу байгалийн гэрэлд өнгөрүүлэх нь нүдээ эрүүл авч явахад тустай гэнэ.
Морганы баталснаар азийн хотуудад амьдардаг сурагчдын 10-20 хувийнх нь холын хараа ихээр мууджээ. Ийнхүү оюутан сурагчдын хараа муудаж байгаа нь удамшлын гэхээсээ илүүтэйгээр орчны хүчин зүйлтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.
Э.АМАР