logo
Медведев ирээдүйн ерөнхийлөгч Путинд кремлийн интернет сайт, Твиттер дэх албан ёсны хаяг зэргээ үлдээнэ

Медведев ирээдүйн ерөнхийлөгч Путинд кремлийн интернет сайт, Твиттер дэх албан ёсны хаяг зэргээ үлдээнэ

2012/05/07
ОУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өнөөдөр шилжүүлэн өгөх Дмитрий Медведев ирээдүйн ерөнхийлөгч Путинд кремлийн интернет сайт, Твиттер дэх албан ёсны хаяг зэргээ “үлдээх” ба харин президент.рф сайтын хувийн хуудсаа өөрөө авах юм байна. Владимир Путин 5-р сарын 7-нд албан ёсоор ерөнхийлөгч болсны дараа төрийн тэргүүний албан ёсны сайтад өөрчлөлт орно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. “Видео блог болон medvedev.kremlin.ru сайтын хэсэг дээр байрласан Медведевийн хувийн сайт зэрэг нь урьдын адил ажиллах ба шилжилтийн үед хуучин хаягуудыг шинэчлэх болно гэж” хэвлэлийн алба тайлбарласан байна. Харин үндсэн сайт нь төрийн тэргүүний үйл ажиллагааны талаарх шинэ мэдээлэлээр нөхөгдөж байх болно. Нийгмийн сүлжээн дэх Твиттер, Фейсбук, Вконтакте зэрэг хувийн хуудаснууд болон Живой Журнал дахь блог зэрэг нь хувийн статусаа хадгалан урьдын адил ажиллах болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш