Дэлхийн хамгийн тайлагдашгүй нууц “Алтайн гүнж” болохыг ОХУ-ын эрдэмтэд дуу нэгтэй батлав. “Алтайн гүнж” гэдгээр дэлхий нийтэд танил болсон залуухан бүсгүйн занданшуулсан шарилыг 1993 онд ОХУ-ын Сибирийн Холбооны тойрогт хамаарах Алтайн Бүгд найрамдах улсын Укок хэмээх тэгш өндөрлөг газраас археологичид олсон юм. Биедээ шивээстэй занданшуулсан шарил гэдгээр “Алтайн гүнж” алдартай бөгөөд түүний хоёр гар бүхэлдээ нууцлаг “зураг”-тай. Хүн төрөлхтний нууцын нууц “гүнж”-ийн тэрхүү шивээст оршин буй. Оросын эрдэмтэд бүсгүйг 2500 жилийн өмнө нас барсан гэдгийг тогтоосон. Гэхдээ “гүнж”-ийн үхлийн шалтгаан тодорхойгүй. Учир нь түүний дотор эрхтэн болон тархи байхгүй байна.
Шинжилгээгээр 25 настай эмэгтэйн шарилд үхэлд хүргэх ноцтой гэмтэл, шарх байхгүйгээс гадна түүний гавал болон араг яснууд бүрэн юм байна.
Шинжилгээгээр 25 настай эмэгтэйн шарилд үхэлд хүргэх ноцтой гэмтэл, шарх байхгүйгээс гадна түүний гавал болон араг яснууд бүрэн юм байна.