logo
Аз жаргалтай гэр бүлийн онцлог шинж

Аз жаргалтай гэр бүлийн онцлог шинж

2012/05/07
Жаргалтай гэр бүлийн онцлог шинж нь гэр бүлийн гишүүдийн бие биенээ хайрлах хайр, эв нэгдэл юм.

Харамсалтай нь гэр бүл бүрт ийм харилцаа төлөвшиж чадаагүй байдаг. Хэрэв та гэр бүлээ эрхэмлэдэг, хайрлаж хүндэтгэдэг бол үл ойлголцол, хэрүүл маргааны шалтгааныг ол. Хэрэлдэж маргалдах нь ихэвчлэн жижигхэн зүйл байдаг.

Жишээ нь:
- Нөхөр чинь хангалттай мөнгө олдоггүй. Гэхдээ та гэрлэхээсээ өмнө тэр хүний хөрөнгө чинээг мэддэг л байсан шүү дээ. Тэгээд л сонголтоо хийсэн байж таарна. Гэр бүлийн төсвийг бүрдүүлэхэд та ч бас гар бие оролцох ёстойг мартаж болохгүй.

- Амьдралаас дэндүү ихийг шаардаад байвал та хэзээ ч аз жаргалтай болж чадахгүй.

- Түүний элдэв дутагдлууд таны уур цухлыг хүргэдэг.

- Ихэнх эмэгтэйчүүд нөхрөө өөрчлөх, хүмүүжүүлэх гэж цаг зав, хамаг нервээ бардаг. Уг нь ингэх хэрэггүй. Хэрэв нөхөр тань худалч хулгайч, яадгаа алдсан архичин биш л бол танд таалагдахгүй байж болох жижиг зуршлуудыг нь ойлгож, уучлах хэрэгтэй.

Учир нь та хоёр, хоёр өөр онцлогтой хувь хүмүүс шүү дээ.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш