logo
Н.Энхбаярын хүүд уулзах зөвшөөрөл өглөө

Н.Энхбаярын хүүд уулзах зөвшөөрөл өглөө

2012/05/07
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар өчигдөр  ШШГЕГ-ын даргад аавтайгаа уулзах хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр АТГ-аас албан ёсоор хариуг өгч, уулзах зөвшөөрөл өгчээ.  
    Э.Батшугар "Миний аав Намбарын Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр 461-р хорих ангид одоо хоригдож байна. Тэрбээр 5 дугаар сарын 4-нөөс эхлэн хуурай өлсгөлөн зарласан. Одоогоор миний аав хуурай өлсгөлөн зарлаад 51 цаг, хоол идэлгүй 72 цаг болж байна. Энэ нь амь нас эрүүл мэндтэй нь шууд холбоотой боллоо.
    Хүүгийн хувьд би аавтайгаа уулзах хүсэлтэй байна. Хамгийн сүүлд дахиад л хүнээр дамжлуулсан хэвтээ байдалтай харлаа. Аавын минь нэгэнтээ эхлүүлсэн үйл хэрэг ард түмний дэмжлэг авсан. Эргэж буцахааргүй болсон гэдгийг шударга ёсыг хүсэмжилж байгаа ард иргэдээс мэдэрч байна. Монгол түмэн аавд минь итгэдэг юм байна гэдгийг хэлье гэж бодож байна. Эх орон, шударга ёсны төлөө тэмцэж амь насаараа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байгаа зориг тэвчээрээр нь бахархаж байна.
    Иймд үр хүүхдүүд бид аавтайгаа уулзах хүсэлтэй байна" гэсэн өргөдлийг уншаад ШШГЕГ-ын дарга М.Ганхүүд өгчээ. Харин өнөөдөр өглөө Авлигатай тэмцэх газраас албан ёсоор уулзах зөвшөөрөл өгчээ. Үйл явдлыг эргэн мэдээлнэ.   
Н.Туяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш