Тавдугаар сараас эхлэн зоонозын гаралтай өвчин эмгэгүүдийн гаралт нэмэгддэгийг эмч мэргэжилтнүүд сануулж байна.
Манай улсын хувьд хачигт халдварын өвчлөл өндөр байдгийг өнгөрсөн жил, тэрний өмнөх жил ч анхааруулж сэрэмжлүүлж байсан. Учир нь иргэд амралт зугаалгаар ой хээрийн бүсэд явж байхдаа хачигт хазуулж, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэл байгаа юм. Хачигт халдвар нь хүндэрвэл хүний сэтгэцэд нөлөөлөх хүртэл эрсдэлтэй байдаг. Тиймээс улирлаа даган идэвхждэг энэ мэт өвчин эмгэгүүдээс анхаарал болгоомжтой байхыг санахад илүүдэхгүй.
Дэлхий дээр 30 мянган зүйлийн хачиг бүртгэгдсэн байна. Харин манай улсад хачигт энцефалит ба хачигт боррелиоз 2003 онд, хачигт риккетсиозын халдвар 2005 онд тус тус бүртгэгдэж, үүнээс хойш хачигт халдварын тархалт нэмэгдсээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Энэхүү ойн хачиг нь манай улсын Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Архангай зэрэг аймгийн хус, хар модны ойд байдаг аж. Тиймээс амралт, зугаалгаар явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагынхан зөвлөж байна.
Я.Баяраа