logo

"Давамгай байдалтай ААН"-үүдийг тогтоожээ

2012/05/08
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын ээлжит хуралдаанаар элсэн чихрийн импортын зах зээл болон газрын тосны бүтээгдэхүүний импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоожээ.
    Энэ сарын 4-ний өдөр болсон уг хуралдаанаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны дүнг авч хэлэлцсэн ба "Өрсөлдөөний тухай хууль"-ийн 5.2, 5..3-р зүйл, Засгийн газрын 2010 оны 298 тоот тогтоолыг үндэслэн элсэн чихэр импортын зах зээлд "Материал импекс"  ХК давамгайлагчаар, газрыг тосны бүтээгдэхүүний импортын 90-эс доош октантай авто бензиний зах зээлд Ник, Петровис ХХК, 90 дээш октантай авто бензиний зах зээлд Магнай трейд ХХК, дизел түлшний зах зээлд Ник, Петровис ХХК, ТС-1 буюугонгоцны түлшний зах зээлд Сод Монгол групп, битумын зах зээлд Монпетекс ХХК-ыг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо.
    Холбогдох хуульд заасанчлан давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэдэгт "Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын эсхүл худалдан авалтын гуравны нэш буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа ААН"-үүдийг хамруулан ойлгодог юм байна.
Я.Баяраа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш