logo
Хамгийн аюултай террористыг устгажээ

Хамгийн аюултай террористыг устгажээ

2012/05/08
АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос /ХМТ/ хамгийн их эрэн сурвалжлагдаж 10 террористын нэг болох Мохаммед Ахмед аль-Кусог (Fahd Mohammed Ahmed Al-Quso) ням гарагт Йемений баруун нутгийн Шабва мужид устгасан тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.
    "USS Cole хөлөг онгоцонд халдлага үйлдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Фахд аль-Кусо ням гарагийн орой Амеркийн цэргүүдийн явуулсан ажиллагааны үеэр амь үрэгдсэн" гэж Йемений нэгэн омгийн удирдагч тус агентлагт мэдээлсэн байна.
    Аль-Кусог мөн АНУ-ын иргэний амь насыг хөнөөх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан, тус улсын иргэний амь насыг хөнөөсөн, хилийн чанадад алба хааж байгаа АНУ-ын цэргийн албан хаагчдын амь насыг хөнөөсөн болон бусад гэмт хэрэгт буруутгаж байжээ.
    2000 оны аравдугаар сарын 12-нд босогчид Адена боомтод Америкийн "USS Cole" цэргийн хөлөг онгоцыг дэлбэлсний улмаас 17 хүн амиа алдсан байна.
    ХМТ Аль-Кусогийн талаар мэдээлэл өгсөн хүнд 5 сая долларын шан амалж байв.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш