logo
Монгол хүүхдүүд дэлхийн аварга боллоо

Монгол хүүхдүүд дэлхийн аварга боллоо

2012/05/08
Румыны Иаси хотноо өчигдөр өндөрлөсөн шатрын сурагчдын ДАШТ-ээс Монголын бяцхан шатарчид гурван медаль хүртлээ.                                                                                                                                                                                                      Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 6-нд болсон тус тэмцээнд Монголын 16 шатарчин оюун ухаанаа сорьсноос хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд Ц.Лхагвасүрэн, 9 насны ангилалд Э.Баасансүрэн нар түрүүлсэн бол охидын 7 насны ангилалд Г.Маралгуа хүрэл медалийн эзэн болжээ. Ц.Лхагвасүрэн есөн өргөөс нийт 7,0 оноо авсан бол Э.Баасансүрэн 8,0 оноогоор тэргүүлж, шатрын сурагчдын дэлхийн аваргаар тодорсон байна.
 
 Сануулахад, 2010 онд Туркийн Кайсери хотноо болсон шатрын сурагчдын ДАШТ-ээс А.Энхтуул охидын 17 насны ангилалд өрсөлдөж, дэлхийн аварга болсон билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш