Америкийн мэдрэл суддаач Харри Виитерс болон Оросын туүхч Лев Лурье нар Зөвлөлтийн анхны удирдагчийн үхлийн шалтгааныг тогтоохыг оролджээ. Тэд судалгааныхаа ажлын дүнг Мерилэндийн их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны суруульд зохион байгуулсан түүхэн хүмүүсийн үхлийн талаарх бага хурал дээр танилцуулсан байна. Уг бага хурал жил бүр болдог ажээ.
Владимир Ильич Ленин 1924 оны нэгдүгээр сарыи 21-нд 53 насандаа таалал төгссен юм. Эмнэлгийн албан ёсны дүгнэлтээс үзвэл тэрбээр тархины судасны хатууралтай байжээ.
Харин улс төрчийн үхлийн шалтгааныг тархины цусан хангамжийн үйл ажиллагаа алдагдсан болон бие эрхтний зөөлөн эдийн цус алдалт гэж тэмдэглэсэн байна.
Лурьегийн хэлснээр, Лениний биеийн байдал алгуур муудаж байжээ. 1921 онд тэрбээр тап цус харавснаасаа болж биеийнх нь тал хэсэг нь мэдээгүй болсон байна. Гэхдээ Зөвлөлтийн удирдагч цус харвалтыг даван туулж чаджээ. Тэрбээр 1924 оны эх гэхэд анд мордохтойгоо болсон байв.
Винтерс Лениний өвчний түүх болои түүний цогцосонд нь хийсэн задлан шинжилгээнии протоколыг судалсныхаа дараа тэрбээр нас нөгчихөөсөө өмнө их идэвхтэй бас ярьж байсан гэдэг дүгнэлтийг хийжээ.
Гэхдээ нас барахынхаа өмнө хэд хэдэн удаа татаж унасан байна. Энэ нь цус харвалтын шинж тэмдэг биш байсан гэж мэдрэл судлаач үзэж байгаа ажээ.
Тэрбээр мөн Лениний цогцосонд задлан шинжилгээ хийхдээ хорт бодисын шинжилгээ хийгээгүй байсныг илрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан судлаачид Зөвлөлтийн удирдагчийг хордуулсан байж магадгүй гэдэг таамгийг дэвшүүлээд байгаа тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: "Монцамэ"