logo
Оросын иргэд Путины тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн жагслаа

Оросын иргэд Путины тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн жагслаа

2012/05/08
5 сарын 7 буюу өнөөдөр Владимир Путин тангараг өргөж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн албыг авна. Түүнийг тангарагаа өргөхөөс өмнөх хэдэн хоногт Путиныг эсэргүүцсэн олон мянган хүн оролцсон жагсаал болсон байна. ОХУ сүүлийн хэдэн жилд дэлхийн эдийн засаг хамгийн хурдан өсч байгаа улсуудын тоонд зүй ёсоор орж ирсэн. Дэлхий дахин “Туйлын баавгай сэрлээ”. “Баавгай ичээнээсээ гарлаа” зэргээр Оросын өнөөгийн байдлыг ярьж бичиж байгаа. Оросын сэргэн мандалт буюу дахин сэргэлтийн үед ОХУ-ыг удирдах болсноороо Путин дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Жагсагчдыг голдуу сөрөг хүчнийг дэмжигчид бүрдүүлж байна. Гэхдээ Путиныг эргэн ирж байгааг дэмжиж байгаа ч хүмүүс жагссан байна. ОХУ-ын эрх баригчид Путины тангараг өргөх ёслолын өмнө аюулгүй байдлыг сахих үүднээс харуул хамгаалалтыг чангатгаад байна. Цагдаа нар эхнээсээ үймээн самуун гаргасан жагсагчдыг баривчилж эхлээд байна. Путин өнгөрсөн 3 сард 60 гаруй хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сөрөг хүчнийхэн хэдийгээр Путины намынхан сонгууль луйвардсан гэж үзэж байгаа ч мэргэжлийн байгууллагуудын үзэж байгаагаар сонгууль луйвардлаа гэхэд 5-10 хувиас дээш луйвардах боломжгүй байдаг юм байна. Тэгэхээр Путин үнэмлэхүй ялалт байгуулсан болж таарч байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Оросын иргэд ардчилал, эрх чөлөө, улс төрийн чиг баримжаа,  баян тансаг амьдрал гэхээсээ илүүтэйгээр хүчтэй удирдагчийг дэмжих магадлал өндөр байдаг юм байна. Барууны улс орнууд Путинг сонгууль луйвардсан гэж үзэж байгаа бол Путин ОХУ-ын хүчирхэгжилтэнд барууны улс орнууд болгоомжилж, Орос орныг аль болох сулруулж доройтуулахын тулд Оросын дотоод хэрэгт орж байна байна гэж АНУ болон Европын улсууыг шүүмжилдэг юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаа Кремлийн 3 том танхимд болно. Тангараг өргөхөд ашиглагддаг үндсэн хуулийн эх хувь Кремлийн номын санд хадгалагдаж байдаг юм. Ёслолын ажиллагаанд зориулж, 3 удаа их буугаар буудна. 1000 гаруй гадны зочин төлөөлөлгчид ёслолын ажиллагаанд уригдсан. Ёслолын ажилд зориулж 26 сая рубль буюу 878 мянга орчим доллар зарцуулсан. Шинэ үндсэн хуулийн дагуу Путин 6 жил ерөнхийлөгчийн албыг хашна. Дахин сонгогдвол 12 жил буюу 1999 онооос хойш нийтдээ 25 жил Орос гүрнийг удирдах болоод байгаа юм.   
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш