Францын социалист намын лидер Франсуа Олланд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараахан Европын сонин хэвлэлүүд “Францад зүүний хүчин яллаа”, Социализм эргэн ирлээ! Олланд гэж хэн бэ? зэрэг олон талаар бичиж эхэлсэн байна. Францын цэрэг болон дипломат арга замаар Францын сүр хүчийг дэлхийд гайхуулж байсан Саркози ялагдсаныг нэгдүгээрт ЕХ-г эдийн засгийн хямралаас гаргаж чадаагүй. 2-рт Францын дотоод нийгмийн асуудлыг орхигдуулсан. 3-рт Цагаачдын эсрэг хатуу бодлого баримталсан. 4-рт Тэтгэврийн насыг нэмж иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлсэн гэж үзсэнийх хэмээн шинжээчид дүгнэж байна. Нүүрэн дээрээ “Социалистууд яллаа!” гэсэн гарчигтай Францын өдөр тутмын Ле Парисен сонины борлууллалт сонгуулийн дүн гарсан өдөр эрс нэмэгдэж 500 мянган хувьд хүрсэн байна. Бусад сонингууд мөн шинэ ерөнхийлөгч Франсуа Олланын намтар, түүний улс төрд орж ирсэн замналыг бичиж нийтэлсэн байна. Олландын зураг, сонгуулийн үр дүнг харуулсан гарчигтай Германы өдөр тутмын “Берлинер Зайтун” сонины 5 сарын 7-ны өдрийн дугаарын борлуулалт мөн эрс нэмэгдсэн байна. Германы сонингууд “Бид Францад шинэ хамтрагчтай боллоо!” “Меркози гэсэн хослол Мерколанд болж өөрчлөгдлөө”, “Францын шинэ тэргүүнээс ЕХ-ны цаашдын эдийн засгийн байдал хамаарна” зэрэг гарчигтай нийтлэлүүд хэвлэгджээ. Олландын талаар энтертэйнмент эсвэл шар мэдээ бага гарсан байна. Учир нь Олланд Саркозиг бодвол, хүүхэн шуухан болон бусад талаар шуугиан тарьдаггүй даруу төлөв улс төрч юм байна. Олланд засгийн газраас хөрөнгө гаргаж стратегийн зарим чухал үйлдвэр, салбарт татаас өгөхөөр зэхэж байна. Өөрөөр хэлбэл их өрийн айдас болгоомжлолыг эс тооцон танаж хэмнээд байсан төсвийн зарцуулалтыг хэвийн зарцууалалт болгохоор төлөвлөж байна. Олланын хувьд ЕХ-ны гол хамгийн том эдийн засагтай улсуудын нэг учир Евробүсийг эдийн засгийн хямралаас гаргах том асуудал тулгараад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn