Өнгөрөгч оны тавдугаар сарын 11-ний өдөр нутаг усаа хамгаалахаар тэмцэж байсан Өвөрмонголын Шилийн гол аймгийн малчин залуу Мэргэнийг дайран алсан ноцтой хэрэг гарч олныг шуугиулж байсан билээ.
Тэдгээр монголчууд хариуцлагагүй уул уурхай, газар тариалангаас сүйдсэн бэлчээр нутгаа хамгаалахаар үндэсний цөөнхийн томоохон тэмцэл өрнүүлсэн юм.
Тэгвэл “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэм, “Цагаан хас, эх орончид”, “Эсгий туургатан” ТББ болон өвөр монгол иргэд хамтарч тавдугаар сарын 10-ны өдөр Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбай дээр “Өмнөд Монголчуудаа өмгөөлцгөөе” нэртэй жагсаал зохион байгуулах гэж байна. Тэд монгол үндэстний төлөө зовниж явдаг бүх иргэдийг ирж оролцохыг уриаллаа.
Тэд “сүүлийн үед Өмнөд Монгол гэсэн томъёо гарч ирж байгаа. Өмнөд монголчууд гэдэг нь зөвхөн өвөрмонголчууд бус БНХАУ-ын хилийн дотор оршин суудаг 6 сая гаруй монголчуудыг нэрлэдэг. Үүнд Шинжаан уйгарын ойрд монголчууд, Хөх нуур муж дахь монголчууд гээд Хятадын бараг бүх мужид оршин суудаг монголчуудыг өмнөд монголчууд гэдэг” хэмээн тайлбарлалаа.
Мөн “Хятад улс үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах тухай хуультай байдаг учраас тэдний тавьж байгаа шаардлага тус улсын эрх баригчдаас хуулиа хэрэгжүүлээч гэсэнтэй адил болж байгаа. Тиймээс энэ тэмцэл нь Монгол, Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй” гээд “Монгол үндэстэн дэлхий даяар хүчирхэгжиж байвал Монгол улсын маань байдал эргээд сайжирна” гэлээ.
А.Цацрал