Поп дива дуучин С.Наран өнгөрсөн Наурызын баяраар казах залуутай сүй тавьсан. Казахууд нэлээд үндсэрхэг улс. Тэр ч утгаараа барагтай л бол халх хүнтэй гэрлэхийг зөвшеөрдөггүй. Харин казахуудын ёсыг "эвдэж" чадах хүн нь дуучин С.Наран байж. Тэрбээр, энэ жил намрын дунд сарын шинийн 15-нд нижгэр хурим хийхээр болжээ. Дашрамд сонирхуулахад, казахууд С.Нарангийн хоолойны чадлыг биширч өөр хоорондоо бахархан ярьдаг гэнэ.
Эх сурвалж: "Монголын үнэн"