Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франсуа Олландад баяр хүргэж захидал илгээлээ.
Захидалд “Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Монгол, Францын ард түмний сайн сайхны төлөө хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх үйлсэд Тантай хамтран зүтгэхээ илэрхийлэхийн ялдамд удахгүй Чикаго хотноо болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Тантай уулзаж, ярилцах завшаан гарна гэдэгт итгэж байна.
Европын Холбоо, Европын улс орнуудын өмнө тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулах, шийдвэрлэхэд Франц Улсын байр суурь, хувь нэмэр ихээхэн чухал гэж Монгол Улс үздэг. Тиймээс Францын төдийгүй Европын улс орнуудын хөгжил, дэвшилд чухал үүрэг гүйцэтгэх Таны үйл хэрэгт өндөр амжилт, сайн сайхныг хүсч буйг минь хүлээн авна уу” гэжээ.
МОНЦАМЭ