Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үйл ажиллагаагаа түр зогсоосонтой холбогдуулан тус Элчин сайдын яамны Консулын алба 2012 оны 5 дугаар сарын 1-нээс хаагдсан. Үүнтэй холбоотой Бүгд Найрамдах Болгар улсын виз хүсэгч иргэд Бээжин хотод суугаа Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайдын яаманд хандах шаардлагатайг Болгарын тал мэдэгджээ.