logo
Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж эхэллээ

Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж эхэллээ

2012/05/09
Нийгмийн даатгалын төв байгууллагаас 2012 оныг “Даатгуулагч таны төлөө” жил болгон зарласан билээ. Мөн Монгол Улсад Нийгмийн даатгалын алба үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан даатгуулагч иргэд, тэдний ажил олгогчдод зориулан “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх” журмыг хэрэгжүүлж эхэлсэн аж.

Журамд зааснаар нийгмийн даатгалын зохих төрлийн санд төлөх шимтгэлийн хөнгөлөлт эдлэх шаардлагыг хангасан ажил олгогчид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Талархал” хүргүүлэх аж.  Уг бичигт шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх үндэслэл, хөнгөлөлтийн хувь хэмжээ зэрэг мэдээллийг тусгасан юм байна. Энэ ажлын хүрээнд зөвхөн энэ онд 18247 аж ахуй нэгж, байгууллага 3.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.

П.Наран

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш