Цагаатгалын тухай хуулийн зарим зүйл, заалтын үйлчлэх хугацаа дууссан хэдий боловч хэлмэгдэгсэд тэдний төрөл садны хүмүүсээс хугацааг нь сунгах хүсэлт олноор ирүүлсээр байна. Энэ нь хавтаст хэрэг болон нотлох баримт бүрэн олдохгүй байгаагаас шалтгаалан цагаатгагдаж чадахгүй байгаа, цагаатгагдсан боловч нэхэмжлэгчид нь мэдэхгүй байгаа зэрэгтэй холбоотой. Хуулийн үйлчлэх хугацааг дахин сунгах саналтай байгаагаа өнөөдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдааны үеэр Хөвсгөл, Өмнөговь аймгийн цагаатгалын салбар комиссын удирдлага цохон тэмдэглэв.
Тиймээс иргэд болон салбар комиссоос ирж байгаа хүсэлтийг үндэслэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн зарим заалтын үйлчлэх хугацааг сунгах саналыг Улсын Их Хуралд уламжилж, холбогдох хуулийн төслийг өргөн бариулах талаар ажиллахыг хуралдаанаас комиссын дарга, нарийн бичгийн дарга нарт даалгав.