Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг хязгаарлалт байхгүй аж.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулиар хориглоогүй үйлдвэрлэл үйлчилгээг хориглосноос бусад нутаг дэвсгэрт явуулж болохоор заасан юм байна. Тиймээс цаашид хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай уялдуулан зохицуулах шаардлага бий болсон гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах талаар дэлхийн бусад орнуудын бодлого, хандлагыг үзэхэд хязгаарлалтууд үндсэндээ стратегийн ач холбогдолтой салбаруудад голдуу тавигддаг байна. АНУ-д л гэхэд агаарын тээврийн компаниудад гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшихийг хориглосон байдаг ажээ.
Дээрх хуулийн төсөлд стратегийн ач холбогдолтой салбарууд гэдэгт хэтэрхий олон салбарыг хамруулсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг түлхсэн явдал болно гэсэн саналтай гишүүд байсан.
Харин уг хуулийн төслийн ажлын хэсгээс дээрх саналыг төсөлд тусган оруулж ирсэн байв. Тухайлбал үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой салбар гэдэгт нэлээд олон салбар байсныг цөөрүүлэн эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны гэж өөрчлөн тусгасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой 16 үйл ажиллагааг төсөлд тусгасан байсныг бүхэлд нь хасах санал ч дэмжигдэв. Мөн Зах зээлийн үнэлгээ нь 100.0 тэрбум төгрөгнөөс дээш аж ахуйн нэгж нь стратегийн аж ахуйн нэгжид хамаарна гэсэн заалтыг ч авахыг дэмжлээ. Энэ хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боосон зүйл огт болохгүй. Зөвхөн өрсөлдөөнийг зах зээлийн журмаар явуулах, хууль бус монополь тогтоохоос сэргийлж байгаа хэрэг хэмээн төсөл санаачлагчид хэлж байсан. Хориглож боосон зүйл байхгүй зөвхөн Засгийн газраас зөвшөөрөл авдаг журамд л шилжих гэж байна гэж тэд хэлж байлаа.
Ажлын хэсгээс оруулсан 28 саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд дэмжсэн. Ингээд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов.