Энэ хавар улсын хэмжээнд 330 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөөд байгаа тухай сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм.
Энэ жил 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулахыг зорьж байна.
Энэ жил тариалалтад дутагдах үрийг 40 хувийн, эхний ээлжийн тариалалтад шаардагдах шатахууныг мөн 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож байгаад тариаланчид ам сайтай байна.
Техник, хэрэгслийн засвар 80 гаруй хувьтай байгаа бөгөөд үр тарианы комбайн, төмсний иж бүрдэл техник, будаа хадгалах элеватор зэргийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, БНХАУ-ын зээлээр өндөр хүчин чадалтай 80 гаруй трактор, комбайн, бага оврын 8400 гаруй тракторын иж бүрдлийг нийлүүлж байна.
Өнгөрсөн жил манай улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан юм.
Мөн хуралдаанд сайд Т.Бадамжунай “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлын талаар танилцууллаа. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг салбарын сайд тэмдэглэсэн байна.
Танилцуулгаас үзвэл өнгөрсөн жил улсын хэмжээнд 13 сая төл хүлээн авч бойжуулснаар малын тоо 36 сая хол давсан нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй амжилт юм.
“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 74 ажил хийхээр төлөвлөснөөс дунджаар 96.6 хувийн биелэлттэй байгаа бөгөөд 46 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна.