Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төмөр замын салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой шийдвэр гаргалаа.
Хуралдаанаар Сайншанд-Тавантолгой чиглэлийн 225 км, Ухаахудаг-Сайншанд чиглэлийн мөн 225 км төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний төслүүдийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн байна.
Төмөр замын суурь бүтэц барих концесст төрийн оролцоо, хяналтыг хангах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг оролцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна.
Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлэхдээ Оросын талтай дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлт үзүүлж, боломжийн өрсөлдөх чадвартай байх тохиролцоог ажил хэрэг болгох нь зүйтэй гэдгийг санууллаа.