logo
Шатахууны үнэ буурсаар байна

Шатахууны үнэ буурсаар байна

2012/05/10
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 28 хоногийн шатахууны нөөцтэй байгаа тухай “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй Зөвлөл”-ийн дарга, Сангийн сайд Д.Хаянхярваа танилцууллаа.
Танилцуулгаас үзвэл А-80 автобензин, АИ-92 автобензин 39, дизелийн түлш 24 хоногийн нөөцтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Шатахууны үнэ нэгдүгээр сартай харьцуулахад 105-280 төгрөгөөр, дизелийн түлшний үнэ 04 дүгээр сарын сүүлийн 7 хоногт 80 төгрөгөөр буураад байна.
Улсын нөөцөд хоёрдугаар сард 2522 тонн автобензин худалдан авч нөөцөлсөн. Мөн төсвийн хөрөнгөөр 10196 тонн дизелийн түлшийг энэ сард багтаан авахаар гэрээ хийж байна.
    Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглээд байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш