Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар байр сууриа илэрхийлж, шийдвэртэй арга хэмжээ авахыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс хүссэн юм.
Д.Тэрбишдагва : “Н.Энхбаярын биеийн байдал цаг тутам муудаж, өөрийх нь амь насыг торгоож байсан зүрхнийхээ эмийг өнөө өглөөнөөс уухаа зогсоохоор шийдлээ. Монгол улсын хууль хүчний байгууллагуудад энэ талаар мэдээлэл өгч, тодорхой санал хүргүүлсэн ч авч хэлэлцэхгүй байна. ҮАБЗ-ын гурван гишүүн ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга ч тоймтой хариу өгөхгүй байна. Амь нас нь хутганы ир дээр байгаа энэ нөхцөл уулзах санал тавьсан ч хүлээж авсангүй. Харин өчигдөр ерөнхий сайд С.Батболд л хүлээж авч уулзлаа.Байдал ийм хүнд байхад энэ хурлын танхимд бид бөөнөөрөө сууж байна. Н.Энхбаяраар удирдуулж, цуг сууж байсан хүмүүс харсаар байж ингэж амь насыг нь бүрэлгэчих юм уу?” хэмээн асуув.
Хариуд нь УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл : " Хуулийнхан ажлаа хийж байна. Битгий саад бол,чи" хэмээснээр тэд удтал хэрэлдсэн тул УИХ-ын дарга Д.Дэмбэрэл микрофонуудыг нь хаасан юм.
Э.Золхүү