Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогооны байрны шав тавих ёслол болов. Шав тавих ёслолд ЗТБХБ-ын дэд сайд Б.Цэнгэл, Авто тээврийн газрын дарга П.Дэлгэрнаран, шинэ авто вокзал барих төслийн багийнхан зэрэг бусад төлөөлөгч оролцсон байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Авто тээврийн салбарын хөгжлийг эрчимжүүлж олон улсын жишигт нийцсэн авто вокзалын барилгатай болно гэсэн зорилт үүгээр биелэлээ олж байгаа юм. Дархан-Уул аймгийн авто вокзалын тендерт гүйцэтгэгчээр “Форум Арт” ХХК шалгарсан ба уг барилга энэ оны 12 дугаар сард ашиглалтад орох юм.
Сэлэнгэ аймгийн Авто вокзал, оношлогооны төв барих барилгын гүйцэтгэгчээр “Зотол трейд” ХХК шалгарч энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Н.Туяа