Дракула гэхээр хэдэн сая хvний ой тойнд энэ нэр, Трансильванийн жигтэй хачин бvvдгэр нутгаас гаралтай домогт вампирын дvр буудаг.
Єдєр нь амьгvй бие болдог ба харин шєнє нь амилан анд гардаг. 1897 оноос эхлээд хvмvvсийг айдас хvйдэст автуулан аллага хядлага хийдэг байв. Чухам тэр vед Стокерын аймшгийн роман гарч, гайхалтай амжилтанд хvрч байсан юм. Харин Стокерын vхэшгvй баатрын дvр, Трансильванид vvнээс дєрвєн зууны ємнє бодитоор амьдарч байсан жинхэнэ Дракулаас зээлдэн авч хэрэглэж байсныг нь бол хvн бvр мэдэхгvй байж болох юм. Хэдийгээр тэр Дракула, цус сордоггvй байсан ч, цуст зандалчны муу нэрийг тэр єєртєє татсан бєгєєд тvvний харгис балмад нь садизмын хамгийн тод жишээ болжээ.
Жинхэнэ дракула 1430 эсвэл 1431 онд Хуучин Трансильваны Сигишоара хотод Валахийн ноён Хоёрдугаар Владын хоёрдахь хvv болон тєржээ. Эцгийнхээ засаглалыг євлєн авснаар Гуравдугаар Влад болсон бєгєєд тэрээр Влад Цепеш єєрєєр хэлбэл "Жадан дээр зоогч" гэдэг нэрээрээ алдаршжээ. Тvvний эцгийг Дракул "чєтгєр" гэдэг байсан ба учир нь тэр аймшиггvй дайчин байсан эсвэл Орден лууны католик шашны бvлэглэлийн гишvvн байсан болоод ч тэр vv, тэр салбарт луу бол ад шулмын бэлэг тэмдэг болдог байжээ. За ямар ч л байлаа гэсэн гуравдугаар Влад єєрийгєє Дракула, Дракулын хvv гэж нэрлэжээ. Тэр єєрєє угаасаа зоригтой дайчин байсан, харин тvvний улсад байсан холилдсон шашин, соёлын мєн баруун болон зvvн улсуудын хоорондох тэмцэлд хэний талд орж байсныг нь ойлгоход бэрх. Тэр нэг болохоор Турк, Венгрийн талд ордог, Ромын католик сvмээс ортодоксальд шилждэг байсан, исламын /лалын/ туган дор османы талд байлдаж байв. Тэр vеийн улс тєрийн ийм замбараагvй байдалд, тэр ямагт хєл дээрээ бат зогсож чаддаггvй байв. Валахийг гурван ч удаа алдаж буцаан авч байсан. Валах-Трансильваний муж оршдог Румыний ємнєд хэсэг.
Тvvнд анх удаа Валахийн титэмийг туркчvvд 1448 онд єгч байсан ба тvvний дараахан нь Венгерийн тагнуулчдын гарт эцэг болон ах нь амиа алджээ. Нэгэн цагт тvvнийг єргємжилдєг байсан Туркvvдээсээ айн зугтсан, гэхдээ 1456 онд венгрvvдийн тусламжтайгаар хааны титэмээ буцаан авсан. Тvvний хаанчлалын зургаан жилд харгис балмадаараа нэртэй болжээ. Тэр vед улс тєрийн сєргєлдєгчдєє тамлан зовоох, алж устгах нь энгийн зvйл байв. 14-15-р зуунууд, урьд хожид сонсогдоогvй зэрлэг балмад гэмт хэргээрээ тvvхэнд байгаагvй зуунууд болсон юм. Харин Иван Грозныгийн vлгэр жишээ нь болсон Влад тэр vед хэрцгий балмадаараа тэргvvлжээ. Тvvний золиос болсон хvн тоо томшгvй юм. Нэг домогт, тэр энхийн хэлэлдээр хийх ёстой байсан туркийн отряд бvлгийг хууран мэхэлж отолтонд оруулжээ. Тэр тэднийг Тирговиште хотод урьж авчиран хувцсыг нь урж, жадан дээр суулгаж амьдаар нь шатаажээ.
Дракула гэдэг нь энэ vгийн шилжсэн утгаар бол vvрд вампиризмын бэлэг тэмдэг болон vлдэнэ. Харин шууд утгаараа бол юу вэ?
Сербын тариачин Плогоевич 1725 онд нас барсан ба тvvнийг тєрєлх тосгон Кизиловт нь оршуулжээ. Хоёр сар єнгєрсний дараа бусад есєн тариачин, залуу хєгшиң бvгд нэг долоо хоногийн дотор нас баржээ. Тэд бvгд vхэхдээ, унтаж байхад Плогоевиц ирэн дээрээс хэвтэж, цусыг маань сорсон гэж хэлжээ. Єєрєєр хэлбэл тэр єєрийн оршуулга дотроо хэвтэж байхын оронд, вампир болон хувирчээ. Эхнэр нь миний нєхєр гутлаа авах гэж ирсэн гэж ярин гал дээр тос нэмжээ. Удалгvй тэр Кизиловаас бvр єєр тосгон руу зугатаан амьдрах болжээ. Тэр vед Сербийн энэ хэсэг Австри улсад харьяалагддаг байв. Хvнд сурталт тvшмэд Сербийн газар нутгийг эзэлж байв. Тэгээд ийм ажилтнуудын нэг нь Кизиловт очиж Плогоевын булшийг онгойлгож vл мэдэх хувиралтыг гэрчилэхээр очжээ. Градишийн районы улсын байцаагч шинжилгээ хийх дургvй байсан бєгєєд харин оршин суугчид шаардаж байжээ. Тэд хэлэхдээ тэр золгvй цогцсыг шинжлvvлэхгvи юм бол тэд vхэхээсээ ємнє энэ тосгоноос бvгдээрээ явна гэжээ. Тийм болохоор хvнд сурталтан, лам хоёр Плогоевын шарилыг нээхэд байлцаж дараах зvйлийг гэрчлэх хэрэгтэй болов: "Цогцсын хамар нь жаахан хонхойсноос єєр ямар ч єєрчлєлтгvй огт шинээрээ байв. Vс сахал, мєн тэрчлэн хумс нь байв; Хуучин арьс нь гуужиж шинэ арьс гарч ирсэн байв". Тvvний аманд нь цус байхыг би хараад гайхсангvй, учир нь тэр хvмvvсийн цусыг сордог байсан. Цогцос огт ємхрєх болон хуучраагvй байгаа нь вампир болсныг харуулж байгаа нотолгоо юм. Аймшигт автсан тариачид агшин зуурт модон гадас хийн Плогоевын зvрх рvv нь шаан оруулахад, тvvнээс цоо шинэхэн цус гоожиж байжээ. Цогцсыг шатааж, харин vнсийг нь тараан хийсгэжээ.
Плогоевчууд зvvн европт хаа сайгvй вампирын тухай хууч домог хэрэн тэнэж байх vед амьдарч байв. 17-18-р зуунд, vхсэн хvмvvс vхэшгvй мєнхийн хутаг олдог бєгєєд амьд хvмvvс рvv дайраң довтолж тодорхой нэгэн аргаараа амийг нь авдаг гэдэгт энд бvх нийтэрээ итгэдэг байжээ. Гэхдээ эдгээр жигтэй амьтны тухай тєсєєлєл, тэдний цус идэх гэсэн аймшигтай шунал нь Европын єнцєг булан бvрт єєр байдаг байв.
1912 онд нэг унгарын фермер, тvvний нас барсан 14 настай хvv, тvvн дээр шєнєєр ирдэг гэдэгт итгэлтэй байдаг байжээ. Английн "Дейли телеграф" сонинд бичсэнээр, айсан тариачид болон найзууд нь золгvй нєгєє хvний цогцсыг ухан гаргаж ирээд тvvний аманд нь гурван хvмс сармис болон гурван чулуу хийгээд дараа нь тvvнийг гадасаар зvрхийг нь нэвт хатган газарт зоожээ. Тэгээд цагдаад, шєнєєр ирэхийг нь болиулахын тулд vvнийг хийсэн гэж хэлжээ. Эдгээр айдас нь єнєєдєр ч гэсэн бидний дадд ухамсарт оршсоор байна. Учир иймээс л єнєєдєр вампир, орчин vеийн ном болон кинонд vргэлж гарсаар байгаа болно. Тэдэнд эротик шинжтэй зvйл байдаг бєгєєд тэд шєнє болохоор ирж айдаст автсан золиосынхоо зvvг нь хазан цусыг нь сордог ажээ.
Стокерын баян зєгнєлєєр vvссэн Дракул гvнгийн дvр байгаач гэсэн бvх вампирууд шарилаасаа гаран нэг газраас нєєгєєд очихын тулд сарьсан багваахай болон хувирдаггvй. /сарьсан багваахай болдог нь стокерын бvтээл дvрслэл байх. Тvvнээс ємнє ардын аман зохиолд вампирууд сарьсан багваахайнаас бусад амьтан болон хувирдаг байжээ/. Єєрийгєє вампир гэж vздэг амьд хvмvvс ч байдаг /одоо ч гэсэн адилтгаж байдаг/, тэдгээр нь цуст яргалал хийн гэмгvй номхон хvмvvсийг тарчлаан зовоож байдаг. Ямар ч л байсан вампиризм хэдэн зуун жилийн туршид хvмvvсийн ухаан санааг эзэмдэж байсан. Христийн шашин Европт тархахын хирээр вампирын тухай єгvvллэгvvд нэмэгдсээр байв. "Шулмын алх" гэдэг ном 1481 онд анх удаа хэвлэгдэн гарсан бєгєєд вампир болон бусад хэвийн бус амьтныг шийтгэх болон илрvvлэх ажиллагааг тайлбарлан бичжээ. Вампируудыг шарилаас нь гарган хайр найргvй толгойг нь тасдаж байв. Ийм тvvх бvх дэлхийн ард тvмнvvдийн аман зохиолыг хэдэн зууны туршид баяжуулсаар иржээ. Харин бидний вампир гэж тєсєєлдєг тэр дvр нь 16-р зуунд Зvvн Европд одоогийн Унгар болон Румын байгаа газар анх удаа гарчээ. 1536 онд Туркийн султан Сулейман Велшкий Унгарын хаантай байлдан ялжээ. Унгарыг гурав хуваасан: Нэгийг нъ Туркууд єєрсдєє хаанчилж, хоёрдахийг нь Габсбургvvд авч, гуравдахийг нь тусгаар тогтносон Трансильваныг жижигхэн ноёдоор удирдуулдаг болжээ. Чухам эдгээр алслагдмал мужуудад л вампиртай холбоотой сэжиг таамаг жинхэнэ цэцэглэж байв.
Трансильвани - бол цус асгаруулсан тулаан байлдаан: болдог байсан ба Карпатын хормойд бvvдгэр бараан цайзтай - ямагт хангалттай нууцлагдмал бєглvv газарт тооцогддог байсан. Ойгоор хуччигдсан ууланд шашинд маш их шvтдэг тариачид амьдардаг байсан бєгєєд тэд хvнийг амьд байхад нь сvнс нь салан гарч дэлхий дээгvvр аки шувуу эсвэл єєр амьтан болон тэнvvчилж байдаг гэж бат итгэдэг байжээ. Дракулад Стокер энэ нєхцєл байдлыг дvрслэн vзvvлэхдээ: "Трансильванийн хvн амын дотор дєрвєн ард тvмэн ялгарч байдаг: Урд хэсгийн саксууд ба тvvнтэй холилдсон дакуудын удам болох валахууд /румынчvvд/, баруун хэсгийн мадьярууд болон баруун хойд хэсгийн шекелvvд. Карпатын уулын бэлд, усны эргvvлгийн тєвд хамгийн гvн атаг таамаг тєрдєг гэж хаа нэгтээ би уншсанаа санаж байна". Ийм усны эргvvлгийн тєвд байрлах, амьдрал нь ногдол газраас их хамааралтай байдаг трансильваны тариачдад жинхэнэ там байв. Энд vvссэн эпидеми буюу тахал нь агшин зуурт тэр бvс нутгаар тархаж бvхэл бvтэн хотуудыг сvйрvvлжээ. Эдгээр аймшигтай vйл явдал нь вампирт итгэх итгэлийг улам бvр нэмэгдvvлдэг бєгєєд тэднийг ямар ч vхэлд сэжиглэдэг байв. Тахлын ємнє хvчин мєхєсдсєн оршин сvугчид, хvмvvсийг нас барсных нь дараа нэн даруй булшилдаг байсан ба харамсалтай нь vхээгvй хvнийг, амьсгаа нь тvр тасалдаж байгаа vед нь бас цєєнгvй оршуулж байжээ. Зарим тийм золгvй золиос болсон хvмvvс шарил дотроо сэрэн гадагшаа гарах гэж оролдох нь мэдээж.
Эртний Грекvvд нас барагсадыг аманд нь зоос хийн оршуулдаг байжээ. Тэр нь хорон санаат сvнсийг амаар дамжин оруулдаггvй гэж vздэг ажээ. 19-р зуунд грекчvvд ийм маягаар чєтгєр шулмыг орохоос хамгаалан аман дээр нь лааны тосон загалмай тавьдаг байжээ. Унгар болон румынчvvд нас барагсадыг хvзvvнд нь хадуур зvvн хэрэв шарилаасаа босох гэхийн бол тэр хадуур нь толгойг нь огтолчихно гэж vздэг байжээ. Финляндчууд жишээ нь цогцсын хєл гарыг нь хvлэн эсвэл газартай зоохын тулд жад шаадаг байв. Заримдаа вампиртай хvvхдийн аргыг ч хэрэглэдэг байв. Зvvң европт цонх хаалган дээрээ єргєст ургамал, хатгадаг зvйл тавиад, хэрэв вампир ирэх юм бол тvvнд хатгуулаад цаашаа явахгvй буцна гэдэг байжээ. Буудай болон шар будаа хууч яриагаар бол бас шарилаас єндийн гарч ирсэн анхаарлыг нь татаж тэр будааг тvvж авд гарахаа мартчихна гэдэг байжээ. Вампирын амьсгал нь хортой гэж vздэг, тэгээд ч вампирууд хурц vнэр жишээ нь: сармисны vнэрийг авч чаддаггvй тул шарилд ихэвчлэн сармис хийх, эсвэл хvзvvнд нь зангилаа хийн зvvдэг байжээ. Вампир бусад хорон санаат ад чєтгєрийн адилаар ямагт мєнгєн эдлэл болон загалмайнаас айдаг тул хаалга болон хашаан дээрээ загалмайг хаддаг байжээ. Хvмvvс унтахдаа гартаа хурц vзvvртэй зvйлсийг авч унтдаг байжээ. Вампир шєнє ирэхээс айхдаа єєрийн хувцас болон цээжин дээрээ хvний баас хvртэл тавьдаг болтлоо айдаг байжээ. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар цогцос буруу зєрvv оршуулагдсан бол эсвэл зангилаа сахиус нь тус болохгvй бол хvмvvс буруутанг хайн vхлийг даван туулан буцаж ирсэн хvмvvсийг алдаг байжээ. Зарим нэг соёл заншилд морь вампирын шарилыг гишгэдэггvй гэсэн хатуу итгэл шvтлэг байдаг байжээ. Vvний тулд нэг єнгийн морийг сонгон авч тvvнийг залуу охиноор унуулдаг байв.
Сербид удаан хадгалагдсанаас болж нурсан ямар ч шарилыг вампи¬рын шарил гэж vздэг. Вампирын ангуучид олон цогцсыг гаргаж ирэн вампир болсон эсэхийг шинжилдэг, аль хэр задарч элэгдсэн байна гэдгийг хардаг байжээ. Илрvvлсэн аргаас нь vл хамааран вампирыг алах арга нь янз бvр бєгєєд модон гадас шаах, шатаах, толгойг нь тасдах, эсвэл гурван аргыг нэгэн зэрэг бvгдийг нь хийх байжээ. Зvvн европын орнуудад энэ vед вампирт сэжиглэгдэж байгаа шарлийг онгойлгон тvvнд сvрэл чихэн гадас шааж дараа нь шатаадаг байжээ. Голдуу цогцсын толгойг нь шарилын нvх ухдаг хvний хvрзээр тасддаг байжээ. Дараа нь толгойгий нь хєлд нь тавиад найдвартай болгохын тулд шороогоор дардаг байжээ. Болгар болон Сербvvд хvйсэн дээр нь долоогонын мєчир тавин толгойноос бусад бvх биеийнх нь vсийг хусдаг байв. Vvнээс гадна тэд хєлийн улыг нь исгэдэг ба хумсыг нь толгойных нь ард тавьдаг байв. Вампирын биед нь гадас шаахад тэнд байсан гэрчvvд ихэнхдээ хvр хийх дуу гарахыг сонсдог бєгєод мєн хар цус гарахыг хардаг ажээ. Тэр дуу цээжин дэх уушгинд нь хуримтлагдсаар агаар гарахдаа тэгж дуугардаг бєгєєд харин энэ мэдээжийн дууг вампир болсон болохоор ингэж дуугарч байна гэж vздэг байв. Шарил дотор байгаа хєєсєн цогцос мєн ам болон хамарт нь байгаа цусны мєр нь єнєєдєр vхсэний дараах ойролцоогоор нэг сар орчим хугацааны задрал ялзралын хэвийн шинж тэмдэг болно - чухам энэ vед нь л ихэнх цогцсыг ухан гаргаж вампир болсон эсэхийг нь шалгадаг байжээ.
Хvvр амилдаг тухай шvтлэг хvмvvсийн ой ухаанд маш гvн гvнзгий нэвт шингэж тэр vеийн боловсролтой хvмvvс хvртэл єгvvллэг бичдэг байжээ. Де Шару "Постхумын ид шид" гэдэг номыг бичиж тэр нь 1706 онд Чехид хэвлэгдэн гарчээ. Де Шару вампиризмын асуудлыг хуульчийн байр сууринаас авч vзэж байсан ба учир битvvлэг амьтадтай хуулийн дагуу тэмцэхийг санал болгож байжээ. Тэр хvvрийг шатаах боломжийг хууль олгож байна гэдэг дvгнэлтэнд хvржээ.
Вампирын тухай олон тоо баримтыг тэр vед Августин Калммэ францын лам библи судлаач 1746 онд "Унгар, Богеми, Морави болон силезид илрэн гарсан вампирын тухай болон сахиусан тэнгэр, ад чєтгєр болон хий vзэгдэл гарч ирэх тухай диссертаци" гэдэг нэртэй номыг хэвлvvлэн гаргажээ. 13 жилийн дараа Английн ном гарсан бєгєєд их нэр хvндийг олсон, учир нь Христийн сvсэг бишрэл нэвт шингэсэн байсан ажээ. /тvvний орос руу хєрвvvлсэн хувиас доорхийг авав./ Вампиризмын тухай асуудлыг шийдвэрлэх гэж зvтгэдэг Калмэ энэ vзэгдлийг бодитой эсэхэд бvрэн хариуцлагатайгаар хандаж байв. "Тvvнд итгэдэг хvмvvс намайг зориуд бодож олсон ба яаран дvгнэлт хийсэн гэдэг ба би эргэлзээ тээнэгэлзэж байгаа тухай хэлсэн, эсвэл вампир байдаг тухай нотолгоог шоолж байгаа тухай намайг буруутгадаг, зарим нь ганц єндєгний vнэгvй юманд шал дэмий цаг заваа vрж байна гэж ярьдаг гэж тэр бичиж байжээ. Гэхдээ энэ тухай бодуулахгvй байхын тулд би энэ сэдвээр ямар ч л байсан ажиллах бєгєєд миний хувьд энэ нь шашны байр сууринаас маш чухал зvйл юм". Калмэ вампиризмын хамгийн их vл мэдэгдэх талуудыг нь тайлбарлахыг хичээж байсан. жишээ нь: 1.5- аас хоёр метрийн зузаан шороогоор дарсан шарилаас цогцос яаж гарч чаддаг тухай? эсвэл цогцост vнэн хэрэг дээрээ цогцосоос гарч явдаг сvнс байдаг? Энэ нь цогцосд тийм чотгєрийн их хvчийг єгдєг? Цогцосууд яагаад тийм шинээрээ байдаг вэ?
Калмэ Унгарын хил дээр нэгэн тариачны аж ахуйд нутгийн улсуудтай хамт сууж хооллодог байсан цэргийн тухай тvvхийг ярьжээ. Нэгэн удаа тvvнтэй хамт нэг эрэгтэй хvн суужээ. Тэр хvнийг урьд нь хэн ч харж байгаагvй бєгєєд бvх хvмvvсийг айлгасан бєгєєд эзнийг нь бvр ч их айлгажээ. Тэр цэрэг юу хийхээ мэдэхгvй байв. Маргааш єдєр нь тэр эзэн нь нас баржээ. Тэгээд тэр цэрэг юу болсон тухай асуухад тэр сонин хvн чинь эзний аав нь "арваад жилийн ємнє нас барсан ба энэ удаад харин тvvний vхлийг ойртсоныг хэлэхээр иржээ гэж хариулжээ. Мэдээж хэрэг тэр вампир байжээ. Тэр цэргийг энэ тухай цэргийн даргадаа хэлэхэд энэ тохиолдлыг мєрдєн шалтахыг тушаажээ. Мэс засалч нотриатчин, хэдэн офицерын хамт тэр энэ байшинд очин нєгєє тvvхийг дахин сонсчээ. Тосгоныхон тvvний цогцсыг ухан гаргаж vзэхэд "тэр дєнгєж саяхан оршуулсан юм шиг шинээрээ байсан ба цус нь яг амьд хvниих шиг байжээ . Гvнтэн тvvний толгойг нь тасдаж цогцсыг шатаахыг тушаажээ. Тэр комисс 30 гаруй жилийн ємнє оршуулсан хvний шарилын vлдэгдлийг шинжилжээ. Тэр гурван цогцсоо яг тvрvvнийх шигээ оршуулгын ёслол хийжээ.
Кабрерскийн нотолгоо болон бусад олсон бvх мэдээллээ цуглуулан Калмэ дараах дvгнэлтийг хийжээ: "Тайланд дурьдсан нєхцєл байдал нь маш ховор нандин зvйл бєгєєд мєн тэрчлэн нилээд жинтэй шаггvй баримтжуулсан тул энэ бvхэнд иттэхгvй байхын аргагvй» гэжээ. Гэхдээ тэр хэрэв арай vхээгvй байгаа, ухаан алдсан, сааталд орсон, ком болсон хvнийг яаран оршуулах нь бас ийм гайхалтай vр дагавар дагуулж болохыг єгvvлжээ. Яаран vхvvлдэг шатаадаг практикийг алдаатай буруу зvйл гээд ийм зєвшєєрлийг засаг нь яагаад єгдєгийг гайхдаг байжээ. Вампир нь шарилаасаа гарч болдог тухай хvмvvсийн анхаарлыг Калмэ татсаны дараа Францын бордоссын шинжлэх ухааны академийн гишvvн Адолvьф Ассе вампирын бие цогцос нь нэг шингэнээр дvvрсэн байдаг бєгєєд тэр нь "зарим нэг функцийг хариуцдаг гэдэг дvгнэлтэнд хvрчээ". 1887 онд бичсэн хий vзэгдлийн тухай номондоо Асье бичихдээ вампирын хий vзэгдэл нь єєрийн эзний хvслээр шєнийн дээрэмчин болдог тухай номондоо бичжээ.
«Амьд гарах гэсэн тэмцэл шарил дотор ч гэсэн амьд хvмvvсийн дунд явагддаг шиг харгис догшиноор vргэлжилдэг». Асье нотлохдоо хий vзэгдлийн сордог цус нь эд эрхтэнд очиж задралаас хамгаалан биеий нь шинээр нь байлгаж зєєлєн эдийг улаавтар єнгєтэй байлгадаг. "Vхлийн мєчлєг нь хvvрийг ухан гаргаж шатааснаар дуусгавар 6олж болно". Єєрийн євєрмєцєєрєє алдартай Английн шинжээч Саммерс єєрийн амьдарлынхаа ихэнх хэсгийг "хєгжил цэцэглэлтийн хамгийн доод ёроолд байдаг аймшигтай зvйлийг" судлахад, тvvн дотор вампиризмыг судалжээ. Саммерс одоо болтол єєрийн хоёр бvтээл "Вампир ба тvvний тєрєл садан" ба "Вампир Европт"-ийн ачаар энэ талын хамгийн сайн мэргэжилтэн гэж тооцогддог.
Саммерсын бvтээлийн мєн чанар нь бvх тєрлийн хувиралтыг судалсан байв. Вампиризм болон ликантроп тvvний сонирхлыг нь их татаж байсан тул тэр Английн сvмээ орхин явж ромын католик сvмийн итгэгч болсон. Тvvнд ад чєтгєрийг хєєн зайлуулах хатуу ширvvн католикийн ёслолын хvчтэй ид шид хэрэгтэй байжээ. Нєхєн сэргээлтийн vеийн уран зохиолын нэр хvндтэй хvн болохоор Саммерс, хэдийгээр тэр хачин жигтэй хувцас, хуучин гутал 17-р зууны ягаан єнгєтэй галоош ємсдєг байсан ч гэсэн хамтран ажиллагчдынхаа хvндэтгэлийг хvлээдэг байжээ. Тvvний буржийлгасан vс нь парик шиг харагддаг байв. Тэр дандаа зааны ясаар хийсэн нарийн таяг авч явдаг бєгєєд тэр мєнгєн бариултай тvvнийг ойртуулан харах юм бол маш зохисгvй Зевсийн хун дvр хєєрхєн Ледийг хулгайлж байгаа дvрс зурагтай байдаг.
Саммерс 1880 оны 4-р сарын 10-нд Английн баруун ємнєдийн Бристоль хотод шашинд гvн сvсэглэдэг Клифтоны гэр бvлд тєржээ". 16- 17- р зууны уран зохиолтой тэр Теллисфорл хаусын гайхамшигтай номын санд танилцжээ. Клифтоны коллежид сурч байхдаа тэр ид шид тарнийн талаар зєндєє уншсан бєгєєд хэдийгээр гэр бvл нь протестант шашинтай байсан ч тэр католик шашинтан болжээ.1899 онд Оксфордын Тринити коллежийг тєгссєн бєгєєд тэнд сурч байхдаа тvргэн уурладаг зангаасаа болоод Аашт гэдэг нэр авч байжээ. Тэрээр эрдэм номоо Личфильдскийн теологиийн коллежид суралцан 1908 онд даамал ноёнтон болгосон ба Битгон хотод очжээ. Тэнд нэг их удаан ажиллаагvй, учир нь сvмийн зарим сvсэгтэнvvдтэй гомосекс хийсэн гэж сэрдэгджээ.
Биттоноос яваад Саммерс ухамсрын бараан талуудыг тухайлбал вампиризмыг судлахад єєрийгєє бvрэн дайчилсан, 1909 онд католокит шилжин орсон. Тэр одоо єєрийгєє Альфа Джозеф Мария Август монтегю Саммерс гэж нэрлээд гэртээ хувийн залбирдаг газартай болжээ. Тvvний "ид шид болон Демонологи" -ийн уншигчид нь номын зохиогч єєрєє муу бvхний дээд чєтгєрт итгэдэг бєгєєд дундад зууны бvх атгаг санааг хvлээн зєвшєєрдєг тухай мэлрэн гайхдаг тухай бичжээ. Илбэ ид шидийн тухай эртний бvтээлийг орчуулан гаргаж байсан бєгєєд тэдний хоёрыг нь цагдаа хурааж авчээ. Зохиогч орчуулагчийг зохисгvй авир гаргасан гэж буруутгажээ. Тvvний бvх номыг 1934 онд устгах тушаал гарч байжээ. Хэдийгээр Саммерсын номын дэвсгэр хєг нь ердийн хэвийн байдаг ч тvvнийг 1913 онд харын мєргєлд оролцсон гэж буруутгажээ. Тэр "бие нь тааруу" гэдэг шалтгаанаар Франц болон Италид удаан хугацаанд байсан ба гэхдээ тэр тэнд далд хvчин байдаг гэж vздэг сургаалыг эрхэлж байсан гэж vздэг. 1948 онд vхэх хvртлээ тэр Английн янз бvрийн хотуудад чимээгvй дуу шуугvй амьдарч байсан бєгєєд жигтэй хачин сонин тайлбарлашгvй зvйлийн тухай уран зохиол номыг цуглуулдаг ба бичдэг байжээ. Оксфордын Болденскийн номын санд ажиллаж байх vед тэндхийн оршин суугчид тvvнийг доктор Фаустус гэж нэрлэдэг байжээ. Оксфордод Саммерс єєрийн нарийн бичигтэйгээ явж байна, эсвэл нарийн бичиг нь нохойтойгоо, эсвэл Саммерс нохойтойгоо явж бай¬на гэж шивэр авир хийхээс биш гурвуулаа зэрэг хамт явж байна гэж ярьдаггvй нь зvгээр нэг хэрэг бишээ. Энэ ид шид илбэ vv эсвэл тvvнээс ч дор... vнэн хэрэг дээрээ Саммерсын амьдрал нь католик сvмийн сургаальд итгэх халуун шvтлэг болон ад чєтгєрийн хvчийг хvндлэх болон сонирхох хоёрын гахаймшигтай холимог байжээ.
Саммерс удаан судлан шинжилсний vндсэн дээр вампирын тухай бvх тvvх тийм адилхан байдаггvй гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Тvvхийн хар бараан хуудсанд мєн шинэ эрины сонин хэвлэлд ч гэсэн орчин vеийн хvн хvний мах болон цусыг идэх гэсэн дийлдэшгvй шуналаасаа болж вампир болдог хvмvvсийн тухай гарсаар байна. Энэ онцгой вампирын тєрєлд Саммерс францын шинэхэн шархнаас цусыг сорох дуртай байсан 14 настай охин, єєрийнхєє золиосын шархан дээр уруулаараа наалдчихдаг италийн дээрэмчин Маммоне, мєн тэрчлэн бvх vеийн болон бvх улс тvмний каннибалыг оруулжээ. Бас vvнд амьд хvнд биш хvvрэнд тvvнтэй адил мэдрэмж тєрдєг хvмvvс ч багтана. "Вампиризм -бол хvvрийг бузарлах тvvнээс илvv аймшигтай тvлхсэн зvйл ер нь байдаггvй" гэж Саммерс ярьдаг байв. Сvvлчийн энэ сентенци нь амьд вампирд болон цогцсыг ухан гаргадаг, вампиризмд сэжиглэгдэж байгаа сэжигтнvvд адилхан хамаардаг. Єнєє vед юу болж байгаа билээ?
Хэрэв єнєєдєр вампируудын дунд ийм газар нутаг эзэмшилт байдаг юм бол Пресли Гvн Дракулатай харьцуулж болох болов уу. Хатагтай Пресли Вампирын тухай америкийг шуугиулсан "Цусанд нэг юм байна" гэдэг номын зохиогчид ярилцлага єгснєєс хойш тvvний тєрєлх хот болох Техас мужийн Эль-Пасод гудамжаар ерєєсєє явуулахгvй хоргоогоод байдаг болжээ. Тvvнээс гадна Аргентин, Венесуэл, Мексик, Франц, Англи, болон Австралаас сэтгvvлчидээс уул овоо шиг их захиа ирж вампир гуай тантай уулзмаар байна гэж залбиран гуйж байв. Преслийг сонирхох сэтгvvлчдийн сонирхлыг одоо Америкт ойролцоогоор 8 мянга орчим вампир амьдарч байна гэсэн нь их татжээ. " Би од эсвэл айлгагч мангас болчихно гэж бодоогvй" гэж 38 настай хатагтай Пресли ярьж байгаа бєгєєд тvvний вампир болсон жил нь багадахгvй гучин жил болжээ. " Бvгд л ганцхан зvйлийг л сонирхдог: Би авсанд унтдаг уу, надад соёо байдаг уу?" гэж асуудаг. Хэдийгээр надад соёо байхгvй ч гэсэн олон хvмvvс намайг хараад гадаад тєрх байдал чинь "вампиртай" тєстэй юм байна гэдэг: жишээ нь нvvр нь нарийхан цайвар цонхийсон, тэгээд захаараа хар vстэй. Бас хар хувцас болон уруулын будаг нь цус шиг єнгєтэй байдаг нь вампирын дvр зургийг тодотгож байгаа гэлцдэг. Преслигийн vгээр бол тvvнд єдєр бvр ус агаар шиг ганцхан стакан єєр хvний цус хэрэгтэй байдаг ажээ. Тэр єєрийн хэрэгцээгээ дараах маягаар хангадаг: Цус єгєх юм бол секс хийх, эсвэл нутгийн vхэрчинд хандаж vхрийн жаахан цус єгєхийг гуйдаг. Олон жилийн туршид Пресли єєрийн хачин дур хvслээ хэлэхээс ичдэг байсан бєгєєд тvvнийхээ тухай єєрийн ах дvv нараасаа бусад хэнд ч ярьдаггvй байжээ. Гэсэн ч тvvний нэг танил нь хэлээ нууж чадалгvй ам алдчихсан бєгєєд Преслийн танилууд бvгд мэддэг болжээ. Тvvний танилуудын зарим нь зангаа хувиргасан бєгєєд ихэнх нь харин хэвээрээ л харьцаж байжээ. Хэдийгээр эрэлт маш их байсан ч хатагтай Пресли олон нийтийн анхаарлыг огтхон ч тоохгvй байв. "Бид бол алуурчид биш харин зvгээр л цус уухыг л хvсдэг гэж тайлбарлах гэсэн юм" гэж тэр хэлдэг. Тvvний vгээр бол "хооллох" vедээ тэр "донорын" гарыг дотор талаас нь яльгvй зvсээд л Венийн судсыг нь хагалахгvйн тулд туйлын болгоомжтой сордог ажээ. "Ингэх нь секс хийхээс хамаагvй аятайхан бєгєєд хамаагvй илvv таашаалтай байдаг ажээ. Тэгэхдээ зєвхєн миний хувьд ч биш шvv. Єєрийнхєє цусыг єгсєн хvмvvс надад маш ихээр татагддаг" гэж хатагтай Пресли нотолж байна.
Вампир эмэгтэйгийн авдаг захидлууд дотор сайн дураараа донор болох хvсэлтэй байгаа хvний санал ч байдаг ажээ. Гэхдээ ихэнх захидал нь дургvйцсэн хvмvvсийнх байдаг ажээ. Жишээ нь Огайогийн нэг хvн вампирт гадас зоох ёстой болохоор ирнэ гэдгээ амлажээ. Тэр тvvнд "Оролдоод vз л дээ" гэж богинохноор хариулжээ.
Пол Марриотыг Холбооны мєрдєх товчоо хамгийн аюултай гэмт хэрэгтнvvдийн нэг гэж зарлажээ. Тэр залуу охидууд руу 38 удаагийн халдлага хийж цусыг нь сорсон ажээ. "Энэ нь аймшигийн киног санагдуулж байгаа би ойлгож байна гэж Холбооны мєрдєх товчооны ажилтан Стоктен хэлжээ. Гэхдээ тvvний учруулж байгаа аюул vнэхээрийн бодитой байгаа юм. Мерриот бол улаан галзуу араатан бєгєєд тvvний цус уух гэсэн цадашгvй шуналыг нь юу ч зогсоож чаддаггvй. 11 штатын оршин суугчид одоогийн байдлаар тvvний халдлагын золиос болоод байна. Гэхдээ одоогийн байдлаар бидний хэнд ч энэ мангас хаана байгаа тухай мэдээ алга байна".
Мэргэжилтнvvдийн олж тогтоосноор бол Мерриот цус уух дур хvсэл тєрдєг ховор тийм генетик євчнєєр євчилсєн ба энэ нь ямар ч эмнэлгийн тодорхойлолтоор тvvнийг вампир гэхээс єєр аргагvй байгаа юм. ХМТ- ынхон єєрийн золиос болсон хvмvvстээ тэр єєрєє Жоржоос гаралтай бєгєєд авсанд унтаж хоноглодог гэж ярьж байсныг нь мэдэж авчээ. Тэрээр єєрийнхєє хамгийн анхны гэмт хэргээ Нью-Иоркт 1994 оны нэг сард хийжээ. тvvнээс хойш орон даяар тэнvvчлэн гэнэ гэнэхэн залуу охидууд руу дайрдаг байжээ. 9-н сард тэр замын хєдєлгєєний дvрмийг удаа дараалан зєрчсєн тул Алабама гэдэг жижигхэн хотод баригдсан боловч хэдхэн цагийн дараа тэндээс оргожээ. Тvvнээс хойш хэн ч тvvнийг олж хараагvй ажээ.
Тvvнийг баривчлах vед хийсэн протоколоос харахад тэр 42 настай бєгєєд 188 см-ийн єндєртэй, жин нь 86 кг ажээ. Тvvнийг одоо болтол барьж чадахгvй л байна. Холбооны мєрдєх товчооныхны vзэж байгаагаар вампирууд нарны гэрлээс айдаг болохоор шєнєєр авд гардаг учир баригдахгvй байна гэж vзэж байгаа ажээ.