logo
Дуучин Г.Эрдэнэтунгалаг, хөтлөгч Г.Оюунбат нар банштай цай, тамхи зардаг байжээ

Дуучин Г.Эрдэнэтунгалаг, хөтлөгч Г.Оюунбат нар банштай цай, тамхи зардаг байжээ

2012/05/10
Өвөрмөц сайхан хоолойгоороо олны танил болсон телевизийн чадварлаг хөтлөгчдийн нэг бол Г.Оюунбат билээ. Өөрийн бие даасан уран бүтээл “Сэрж буй Монгол”, Монголын нууц товчоог CD хэлбэрт оруулж худалдаанд гаргасан гээд үргэлж шинийг санаж сэдэж явдаг залуу. Сонирхуулж хэлэхэд хөтлөгч Г.Оюунбат СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг нар Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод хэсэг хугацаанд нэг ангид сурдаг байжээ. Зах зээлийн эдийн засагт хөл тавьж байсан 90-ээд оны дунд үе гэхээр тухайн үед амьдрал ямар байсныг бүгд санах биз ээ. Зүүнхараа хотын галт тэрэгний буудал дээр ирээдүйд нэг нь чадварлаг хөтлөгч нөгөө нь алдартай дуучин болохоо зүүдлээ ч үгүй хоёр тамхи ширхэглээд, банштай цай зараад гүйж явсан гэдэг. Хөтлөгч Г.Оюунбат тамхи ширхэглэдэг харин дуучин Г.Эрдэнэтунгалаг банштай цай зардаг байж. Галт тэрэг ирмэгц голоор нь явж бизнесээ хийх бөгөөд “Эрка тэнд банштай цай авна гэж байна”, “ Хүүе, тэр хүн тамхи авна гэнэ” гэсээр зогсоолын 30 минут нүд ирмэхийн зуур өнгөрдөг байсан гэнэ.
Үргэлжлэлийг...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш