logo
Б.Баттөгс: Аврагчид 65, 75 хувийн түлэгдэлттэй учраас нөхцөл байдал маш хүнд байна

Б.Баттөгс: Аврагчид 65, 75 хувийн түлэгдэлттэй учраас нөхцөл байдал маш хүнд байна

2012/05/10
Дорнод аймгийн Баяндун сумын нутагт ихээхэн хэмжээний газар нутгийг хамарсан түймэр энэ сарын эхээр гарч, тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 20 гаруй гал сөнөөгчид хуваагдан ажиллаж байгаад гурван хүн амиа алдаж, хоёр аврагч хүнд түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн. Харин өчигдөр 17:05 цагийн үед амьд үлдсэн хоёр аврагчийг ГССҮТ-д авч ирсэн билээ.

Аврагчдын биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгсөөс тодруулахад “Өчигдөр 17:05 цагт Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан галын улмаас түлэгдэж, гэмтсэн хоёр аврагч манай эмнэлэгт ирсэн. Тэднийг авч ирж, эмчлэх бүх бэлтгэлийг хангасан байсан.

Яг одоогийн байдлаар аврагчдын биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд амьсгалын замын эрхтэнүүд түлэгдсэн учраас өөрөө амьсгалж чадахгүй байгаа. Тиймээс цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс тавьж, амьсгалын аппаратаар амьсгалуулж байна.

Мөн түлэгдэлтээс гадна давхар хүндрэлүүд илэрч байна. Энэ юу вэ гэхээр зүрх судасны эмгэг хүндрэлүүд гарч байна. Тиймээс зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар эрчимт эмчилгээ хийж байна. Ер нь 65, 75 хувийн түлэгдэлттэй учраас нөхцөл байдал маш хүнд байна” гэсэн мэдээллийг өгч байна

Э.Мөнх /www.mminfo.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш