МАХН-ын дарга Н.Энхбаярыг ухаангүй байхад нь II эмнэлэгт хүргэн эрчимт эмчилгээнд оруулсан. Ингээлд ухаан орж сэргэхэд нь Нийслэлийн Прокуророос Мөнхбат тэргүүтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид өчигдөр Н.Энхбаяртай уулзаж албадан эмчилгээ хийгэх шийдвэр гарсан тухай танилцуулсан байна. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүгч Соёмбо-Эрдэнийн гаргасан хоёр сар баривчлах шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарласан учир албан эмчилгээ хийлгэхгүй, нэг ч тариа, дусал хийлгэхээс татгалзаад байна.Одоогоор түүний биеийн байдал эрс муудсан, эмнэлэгт хүргэгдэж ирснээсээ дордсон байдалтай байгаа аж.