logo
Япон бүжигчин Өүлэн эхийн дүрд бүжнэ

Япон бүжигчин Өүлэн эхийн дүрд бүжнэ

2012/05/10

Монгол-Япон орны хамтын харилцааны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Жил бүр ойгоо тогтмол тэмдэглэж ирсэн түүхтэй. 5 дугаар сарын 10-нд "Итгэлийн гэгээ" бэсрэг бүжгийн жүжгийн үзүүлбэрийг Японы бүжиг дэглээч бүжигчин Азүми Конхо, түүний охин Каня нар Монголын бүжигчидтэй хамтран тоглоно.

Японы уламжлалт бүжгийг манай ардын бүжигтэй хослуулан зохиомжилж, анх удаа Өүлэн эхийн дүрийг бүтээж гол дүрд нь Азүми Конхо гуай өөрөө тоглох юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байна. Уг тоглолтоор Японы эртний бүжгийг Монгол ардын бүжигтэй анх удаа хослуулан дэглэж, морин хуурын аялгуунд бүжихээрээ онцлогтой. ХБК-ийн багш,бүжиг дэглээч н.Хосбаяр тус бүжгийг найруулан дэглэж,хөгжмийг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Ц.Батчулуун удирдах юм.

Д.Догсмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш