logo
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үхчихвэл Ц.Элбэгдоржид л муу даа

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үхчихвэл Ц.Элбэгдоржид л муу даа

2012/05/10

Монгол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч Н.Энхбаяр үх­чихвэл Ц.Элбэгдоржид л муу юм болно доо.

Авлигатай мундаг тэм­цэж байна хэмээн сай­шааг­даад байсан түүний нэр хүнд хүний амь хороосон гэдэг чичилтээр солигдож, га­зарт өнхрөх учраас Ц.Эл­бэг­­дор­жийн нэр хүнд ч “үх­лийн” ирмэгт тулж ирлээ. Хэзээ ч баригддаггүй, “дархан цаазат” Н.Энхбаярыг баривчилсан гэдэг баатарлаг үйлс нь сөрөг сурталчилгаа болж, ард түмний хорслыг үеийн үед жижигхэн бие­дээ үүрч мэдэхээр байна. Хэрэв Н.Энхбаяр үхчих­вэл МАН, МАХН-ынхан үргэл­­жийн мөнх экс Ерөн­­хийлөгчийн үхлийг ярьж, Ц.Элбэгдоржийн үр хүүхэд “Хар мөртэй” улс гэдэг аймшигтай цол гун­шинг хүссэн хүсээгүй хүр­тэх болно. Тиймээс экс Ерөн­хийлөгчийн үхэл Ц.Эл­бэг­доржийг айлгаж эхэллээ.

Өөрийгөө үхэлд хүр­гэхээс үл айх Н.Энх­баярын шазруун, гүргэр зан Ц.Элбэгдорж Ерөн­хий­лөгчийн тэвчээрийг барж, сан­дарч, тэвдсэн тэр­бээр Там­гын газрын дарга Д.Бат­тул­гаа Урьд­чилан хорих 461 дүгээр анги руу илгээсэн билээ. Н.Энхбаяр битгий үхээ­сэй гэх сайхан сэт­гэлийн үзүүр биш Н.Энхбаяр үх­чихвэл би ад­лагдана даа гэсэн айдас хүйдсийн илрэл юм шүү дээ.
Тэгэхдээ Монгол Улсын Ерөн­хийлөгч тактикийн хувьд маш том алдаа гаргас­наа анзаарсангүй.

Нэгдүгээрт, ямар ч хүний бие муудаж, үхэх үү, сэхэх үү дээрээ тулахад гэр бүл, үр хүүхэдтэй нь яарал­­тай уулзуулах ёстой болохоос ямар ч дарга түрүүлж уулздаггүй. Ийм байхад Ерөнхийлөгч эхнэр, хүүхэдтэй нь эх­лээд уулзуулахын оронд Д.Баттулгыг Н.Энхбаяр дээр түрүүлж оруулаад тактикийн алдаа гаргасан юм. Магадгүй АТГ зөвшөөрөл олгохгүй байхад Ц.Элбэгдорж л эр хүний зангараг гаргаж, Д.Бат­тул­гаараа дам­жуу­лан Н.Энх­баярыг хүү Э.Бат­шугар, эхнэр О.Цол­мон­той нь уулзуу­лахаар боллоо гэсэн шум нийгэмд тараах сонир­хол байсныг үгүйс­­гэхгүй. Үхчих вий гэж айсан­даа ард түмэнд сайн хүн болж харагдах гэсэн нэг хэл­бэр гэж хэлж болно л доо.

Хоёрдугаарт, эхнэр, үр хүүхэд болон ЭМЯ-наас томилогдсон эмч нарыг хууль, дүрэм яриад хавьтуулаагүй АТГ Д.Бат­тулгыг Н.Энхбаяртай ямар ч асуудалгүй уулзуулж орхив. Хүний амь нас хутганы ирэн дээр байхад эмч нарыг ч дотогш нэвтрүүлэх зөв­шөөрөл олгоогүй АТГ Ерөн­хийлөгчийн хүнийг МАХН-ын дарга Н.Энх­баяртай шууд л уулзуулсан нь Ц.Элбэг­доржийн гар хөл болж явна гэсэн тодотголыг батлаад өгөх шиг болсон юм.

Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгч хуулиар хүлээсэн эрхийнхээ дагуу АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-д санал болгодог болохоос биш тухайн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Ийм байхад үхлийн ирмэгт тулаад буй экс Ерөн­хийлөгч Н.Энхбаярын эхнэр, хүүхдүүдээс урьтаж өөрийн хариуцлагатай түш­мэд Д.Баттулгыг дотогш нэвтрүүлсэн нь АТГ Ц.Элбэгдорж Ерөн­хий­лөг­чийн заасан шугамаар ажлаа явуул­даг гэдгийг ямар ч асуудал­гүй баталлаа.

Тактикийн энэ мэт алдаа гаргасан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэр хүнд унах, босох эсэх нь экс Ерөнхийлөгчийн үхлээрээ айлгасан тэмцлээс ихээхэн шалтгаалахаар байна даа.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

С.Бэлэгмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш