Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлжээ. Хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатайгаар худал мэдүүлсэн түүнийг шалгахаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн дэд комиссар Н.Ганболд өнгөрсөн сарын 26-ны өдөр хариуцлага тооцох албан тоотыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт илгээжээ.
Үүндээ 2010, 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан талаараа дурдсан байна. Учир нь Засаг дарга Ж.Батсуурь Баруун-Урт сумын барилгын материалын модон хийцийн үйлдвэрийн барилга болон “Датуком” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэгээ нуусан байжээ. Тиймээс АТГ түүний нуусан хөрөнгийг шалгахаар болсон байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"