Намбарын хүү шоронд хоригдож, намуудын дарга нар нэгдэж нийлж, наргиж цэнгэж, хуралдаж, хуйвалдах ажил зохион байгуулаад завгүй байна. МАХН-ын зүгээс шинэхэн дэд дарга УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, МАХН-ын Төвийн бүсийн зөвлөлийн дарга, МАХН-ын Нарийн бичгийн дарга О.Чулуунбат, МАХН-ын Нарийн бичгийн дарга, Зүүн бүсийн зөвлөлийн дарга Ч.Улаан нар болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал , МҮАН-ын дарга М.Энхсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батзориг, Бодлогын зөвлөлийн дарга О.Цолмон, дэд дарга Б.Цогтгэрэл, Д.Дэлгэрцогт, Г.Уянга, М.Сономпил, П.Батхуяг нар өнгөрсөн лхагва гаригийн орой эвсэж нэгдснээ зарлаж, их л хөлтэй баяр тэмдэглэжээ. Бие биенээ тэврэн үнсэж, цэцэг навч тарааж, нэг, нэгнээ архи дарсаар зогсоо зайгүй шахсан энэ тансаг найрын дуулиан харамсалтай нь МАХН-ын жирийн гишүүдэд төдийлөн таалагдсангүй. Намбарын хүүг шоронд хийчихээд найзууд нь архидаж наргиж байгаад тэд бухимдаж байна.